Нууц ихтэй Ц.Сандуйгийн нэрний утга ч бас нууц

sandui-600x349Монголчууд одоог хүртэл үр хүүхэддээ сайн сайхныг бодож Түвд нэр хайрласаар байгаа. Энэ нь бидэнд энгийн сонсогдох боловч, утгачлаад оруулахаар их сүртэй нэртэй улсууд байх нь бий.

Жишээ нь саяхан бидний танил болсон Доржзодов байна. Түүний нэрийг утгачлаад орчуулбал, Дорж бол чулууны нэр, цаашлаад очир гэх чулууг дорж гэх нь бий. Харин Зодов нь эрхшээгч гэж орчуулагдсан байна. Тэгэхээр Доржзодов нь Очироор эрхшээгч гэх сүрт утгатай нэр болж байгаа биз.

 За тэгвэл түүний холбогдсон 60 тэрбумын асуудалд бас нэг Түвд нэртэн бий. Тэр нь Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй. Энэ нэрийг утгачлан орчуулбал “Нууц хураангуй” гэжээ.  Энэ нэрийг утгачилсан орчуулгаас харахад Сандуй бол их л нууцлаг нэгэн байх нь. Үнэхээр л нууц ихтэй хүн. Нууц уулзалт зохион байгуулж, төрийн албан тушаалыг наймаалцах гэж байсан хүн шүү дээ.

Тэгэхээр нэрэнд бас их учир нуугдаад байна уу гэж таамаглаад байгаа юм.  Хэрвээ НИТХ-ын даргаар Дэндэв юм уу,  Дэнзмаа нэртэй хүн томилогдсон бол үнэнийг хэлэгч, үнэнийг баригч нэгэн байж, 60 тэрбумын асуудлын талыг үнэнээр өчиж, ингэтлээ сунжрахгүй байсан ч юм билүү. Яаж мэдэх вэ дээ.

Ямартай ч “нууц” гэдэг нэртэйгээсээ болоод Ц.Сандуй саяын сонгуульд намаа ялагдахад хүргэчихсэн байх вий гэж бодогдоод байх юм.

Тэгэхээр намууд удирдах албан тушаалд томилж байгаа хүмүүсийнхээ нэр, түүний утга агуулгыг нь судалж томилдог баймаар юм байна. Угаасаа нууц гэсэн нэртэй хүн чинь бүхнийг нууж хаана биз дээ. Энэ л нь 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулж байсан МАН-ын нэр хүндийг шороотой хутгачихлаа даа.

Шар хүү

Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих