Өвөрмонголын анхны хурдан галт тэрэг аялалаа эхлүүллээ

821b7a8e4401e5b16b7b593c0c10aeec03ca1fbcБНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны анхны өндөр хурдны галт тэрэг өнөөдөр Хөх хотын  зүүн хэсгээс 250 км/ц-ийн хурдтайгаар Улаанцав хотыг зорилоо.Хөх хот- Улаанцав хоёр хотын хооронд явахад өмнө нь 1 цаг гаруй хугацаа зарцуулдаг байсан бол өндөр хурдны галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлснээр туулах хугацааг 40 минут болгож богиносгож байгаа аж. Нийт 126 км-ийн маршрут нь “Бүс ба Зам” санаачилгад чухал үүрэг гүйцэтгэх Жанчхүү-Хөх хот чиглэлийн төмөр замын нэг хэсэг гэдгээрээ онцлог юм.

Өвөрмонголын анхны хурдан галт тэрэг аялалаа эхлүүллээ

Уг өндөр хурдны галт тэргийг үйлчилгээнд явуулахад бэлэн эсэхийг шалгасан туршилт өчигдөр амжилттай болжээ. Тиймээс өнөөдөр анхны аялалд нь гаргаж байгаа нь энэ юм.


URL:

Нэр: Хнз Огноо: 7 August 2017

Аргагүй л хөгжиж байна Тэхэд манайх нийслэл хотдоо ганц ч хурдны зам, тэрчлэн бүү хэл нүүрэн замч төмөр зам дээрээ тавьж чадахгүй.Чи их идлээ, би бага идсэн гээд иргэдэд туйлдаж байна.Бид чинь ийм тэнэг билүү?Тэр идэмхийгээс хэдэн төгрөг аваад буцаагаад согочихдог.Болж байгаа юм уу.Анхаар тараа өөрийгөө бодооч

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.