Австралийн хамгийн том банкийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэв

3jtq3d3m3d9mmiiae6ug5oufec_bАвстралийн үндэсний хамгийн том зээлдэгч Commonwealth Bank-ийг Засгийн газрын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх агентлагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх хуулийг зөрчсөн хэмээн сэжиглэж байна. Иргэдээс тус банкны сүлжээ автомат мөнгөний машинд мөнгө байрлаж байсан байна. Харин тус банк энэхүү хөрөнгийг дотоодын болон олон улсын чанартай данс руу орсон шилжүүлгийг хийсэн гэж Сидней дахь Холбооны шүүхийн Шилжүүлгийн тайлан, шинжилгээний төвөөс өчигдөр мэдээлжээ. Энэ нь маш ноцтой бөгөөд санхүүгийн гэмт хэрэг байх магадлалтай гэж тус төвөөс мэдээлсэн байна. Тус төвөөс банкыг нийт 77 сая австрали доллар буюу 61 сая ам.долларын сэжиг бүхий шилжүүлгийг тухайн цагт нь тайлагнаагүй гэж хэрэг тулгаж байгаа юм. Сэжигтэй мөнгө угаах шилжүүлэг болж байхад ч банк шилжүүлгийн ажиллагааг хянаагүй гэж үзэж байгаа аж.Commonwealth Bank Австралийн Шилжүүлгийн тайлан, шинжилгээний төвтэй бүрэн дүүрэн хамтран ажиллаж байгаа цахим мэдэгдэлдээ дурдсан байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.