Өмнөд Африкт ховордсон амьтдын ясны наймаа газар авчээ

Хонгконгийн далайн боомтын ахлах Лам Так Фай 11 сарын 15-нд  боомт дээр ирсэн усан онгоцыг шалгаж үзэхэд 33 ширхэг хирсний эвэр олдсон байна. Мөн үүнээс гадна 758 ширхэг зааны ясан савх, 127 зааны ясан бугуйвч гарч иржээ. Эдгээрийн хар зах дээрх үнэ нь 2.2 сая америк доллар болж байгаа аж.

Хирсний эврийг нэг килограмм тутмыг нь 100 мянган ам.долларт хүргэж зардаг байна. Энэ удаагийн хураагдсан эд зүйлээс харахад ойролцоогоор 17 хирсний эвэр байна хэмээн Хонгконгийн албаныхан мэдэгджээ.

Уг контейнэрийг Өмнөд Африкийн Кэйп таунаас ачуулсан байжээ. Мөн энэ оны наймдугаар сарын нэгэнд тус улсаас ирсэн 1,6 сая ам.доллар бүхий зааны ясан эврийг хураан битүүмжилж байжээ. Энэ нь тэр үедээ хууль бус наймааны хамгийн том хэмжээний хураалт болж, рекорд тогтоож байсан аж.

Сүүлийн үед энэ мэт ховор амьтдын ясны хууль бус наймаа Өмнөд Африкт газар авсан байна. Хэдийгээр холбогдох албаныхан тэмцэж байгаа боловч зогсоож дийлэхгүй байгаа гэнэ. Тиймээс Өмнөд Африкийн албаныхан ховордсон амьтдыг хамгаалах Олон улсын байгууллагаас тусламж хүсч байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих