Мадонна охиныхоо хамт шоудав

Хэзээд ч гандан буурахгүй гэгддэг дуучин Мадонна бямба гаригийн оройг Нью-Йоркийн цэнгээний газарт өнгөрүүлжээ. Тэрбээр 15 настай охин Лаурдесаа дагуулж очсон байна. “The Sun”-д мэдээлснээр Мадонна 70, 80-аад оны үед бужигнуулж байсан шигээ цоглог бүжиглэж байжээ. Өдгөө 53 настай тэрбээр урлагийн ертөнцийг доргиосоор явна. Мадонна цэнгээний газарт очихдоо хар өнгөтэй, үслэг сортой куртик өмссөн байжээ. Энэ нь түүнийг орчин үеийн загвараас хоцордоггүйг нь илтгэх аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хөгшрөх тухай ярих нь битгий хэл бодох ч шаардлагагүй. Ярьсан бодсон бүхэн биелдэг. Харин үргэлж эрч хүчтэй байхын тулд 25 настай юм шиг амьдар” гэжээ. Мадонна одоо 24 настай Брахим Зайбаттай үерхэж байгаа юм. Тэрбээр мөн Нью-Йоркийн цэнгээний газарт түүний хамт очсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.