Хууль бус алт олборлогчид гол бохирдуулж байна

481718943d552d05b1f8b8406206b31e9fe9a42bХууль бус алт олборлогчдын үйл ажиллагаанаас үүдэлтэй олон тооны гол горхи бохирдож ширгэж байна. Тэдгээр бохирдсон жижиг голууд Ерөө голд нийлдэг учраас гол булингартаж байгаа талаар Хараа, Ерөө голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Ерөө голоо өгсөөд 60-70 км явахад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хэн гэдэг нь эсвэл ямар байгууллага гэдэг нь үл мэдэгдэх үлдэж хоцорсон технк хэрэгсэл, учраа мэдэхгүй гэх ганц нэг хүн таарна.

Голын голдрилыг өөрчилж хиймэл нуур үүсгээд тэндээ төхөөрөмж ашиглаж алтаа угаадаг нь ийм эрсдэлийг үүсгэжээ. Урсаж байсан гол горхи ч ширгээд үгүй болсон байх нь бий.

Хууль бус алт олборлогчид гол бохирдуулж байна

Үүссэн нөхцөл байдал ийм.Хотоос БОАЖЯ,МХЕГ, ашигт малмталын газар, дарахнаас сав газрын захигааны бүрэлдэхүн бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн тул бид МХЕГ-ыг ахалж байгаа хэлтсийн даргаас нь дараах мэдээллийг авлаа.

Хууль бус алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоож хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэж ажлын хэсэг мэдэгдлээ. Гэхдээ орон нутгийн удирдлага сайн ажиллаж хяналтаа сайжруулах шаардлагатай. Нэгэн цагт ногоон тал байсан заамар өнөөдөр сэндийчүүлсэн шороотой үлдсэн бүрхэг хэсэг болсон түүх бидэнд бий.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.