АНУ-ын цэргийн онгоц Австралийн ойролцоох тэнгист осолджээ

schaАНУ-ын цэргийн хэрэгцээний нэг нисэх онгоц Австралийн ойролцоох тэнгист осолдож, 3 байлдагч алга болжээ. Одоо авран хайх ажил үргэлжилсээр байна гэж Америкийн цэргийнхэн мөн өдөр мэдэгдсэн байна.

АНУ-ын тэнгисийн явган цэргийн анги гаргасан мэдэгдэлдээ “Осол болох үеэр, онгоц Австралийн зүүн нутгийн тэнгист үүрэг гүйцэтгэж байсан юм. Онгоцонд 26 хүн байсны 23-ыг аварсан” гэжээ.

Осол болсон MV-22-р онгоц нь нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцноос ниссэн байна. Одоогоор хөлөг онгоц, нисэх онгоц авран хайх ажлаа үргэлжлүүлж байгаа ба ослын шалтгааныг шалгаж байгаа гэнэ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих