ШӨНИЙН ЦАГААР ДРИФТ ХИЙДЭГ ЗАЛУУСЫГ ШАЛГАЖЭЭ

olloo_mn_1502158974_3cd25b270e07cddb196a1567599014a3dd6760adЗамын цагдаагийн албанд иргэдээс “Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдол иржээ.

Гомдлын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-03-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгосон байна.

Мөн илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажиллажээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих