А.Батсайхан хууль бус тамхины наймаагаар баривчлагдав

ОХУ-д суух Монгол Ул­сын Элчин сайдын яам­ны хоёр­дугаар нарийн бич­гийн дар­га А.Батсайхан гэгч их хэм­жээний тамхи зөө­вөр­лө­сөн хэргээр Польшийн хил дээр саатуулагджээ. Түү­нийг өнгөрсөн бямба га­рагт саатуулсан байна.


Энэ та­лаар ГХЯ-ны Консулын газ­рын дарга Д.Ганхуягаас тод­руул­сан юм. Тэрбээр “Ээлжийн ам­ралтаараа Польшид явж байсан А.Батсайханыг тус улсын цагдаа нар ба­рив­чил­сан нь үнэн. Гэхдээ яг ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй байгаа. Тамхи эсвэл өөр төрлийн хориотой бараа бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаад баригдсан эсэх та­лаар тодорхой мэдээлэл б­и­­дэнд ирээгүй.

Гэхдээ А.Бат­­сай­ханыг Польшийн хи­лээр нэвт­­рэхдээ хууль бус ба­раа бү­тээгдэхүүн биедээ авч яваа­гүй гэсэн албан ёсны мэ­дээ­лэл тус улсын хууль са­хиу­­лах албанаас ирсэн. Манай­хаас үүнийг тодруулахаар ал­бан тоот и­лгээсэн” гэсэн юм.

Монголын дипломатчийн нэр хүндийг дахин унагасан Авир­мэдийн Батсайхан гэгч 2003-2007 онд Монгол Ул­саас Польшид суух Элчин сайдын яаманд түр хамаа­рагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Гадаад харилцааны салбарт  олон жил ажилласан түүнийг ГХЯ-ны Төрийн ёслолын ал­банд ажиллаж байхад нь энэ жил ОХУ-д суух ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилсон байна.

Энэ мэтээр Монгол Улсын нэр төрд халтай гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хэсч тэнүүчилж, хөдөлмөрлөж яваа энгийн иргэд гэхээсээ илүү дипломатчид гаргадаг болж. Манай улсын дип­ло­матч­дын хувьд янжуур тамхи буюу хууль бус бараа бү­тээгдэхүүн харь орны хилээр нэвтрүүлж байсан арвин баялаг туршлагатай.

Тухайлбал Гадаад хэр­гийн дэд сайд асан Ц.Цолмон, ГХЯ-ны дипломат ажилтан Алтансайхан, Монгол Улсаас Австри улсад суух ЭСЯ-ны атташе байсан С.Эрдэнээ, Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Баяр­хүү, Унгарт суух ЭСЯ-нд ажиллаж байсан Цэ­рэн­сод­ном, Болгар улсад суух ЭСЯ-ны зөвлөх асан Д.Шатарбал, ЭСЯ-ны ажилтан Ганболд, Беларуст сууж байсан консул Х.Болдбаатар гээд урт нэрс хөвөрнө. Өдгөө Элчин сай­даар ажиллаж байгаа дип­ломатчид ч иймэрхүү хэ­рэгт нэр холбогдож явсан. ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Женевийн Эл­чин сайд асан АНУ-д суу­гаа Элчин сайд Х.Бэхбат, ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байсан Чех улсад суугаа Элчин сайд С.Цоггэрэл, ОХУ-д суух ЭСЯ-ны хилийн төлөөлөгч асан ОХУ-ын Эрхүү хотод суу­гаа консул хошууч гене­рал А.Баатарцогт зэрэг эрх­мүүд бишгүй л чих халуу­цуул­сан.

Тэгвэл эдний дуулиан шуугианы залгамж халааг ОХУ-д суух ЭСЯ-ны хоёр­дугаар нарийн бичгийн дар­га А.Батсайхан гэгч үргэл­жүүлэх нь бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.