ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС 129 ҮХРИЙГ УСТГАЛД ОРУУЛААД БАЙНА

olloo_mn_1502182255_cfd18caa7bab13ec04aaaeb61489cefda1e5a4adНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд дэгдсэн шүлхий өвчинтэй холбоотой нэмэлт дуудлага ирээгүй байгаа аж. Уг өвчний улмаас энэ сарын 4-ний өдрийн байдлаар 28 айл өрхийн 129 үхрийг устгалд оруулжээ. Одоогоор мал нэмж өвчилсөн тохиолдол гараагүй, хоёр дахь удаагийн давтан вакцин хийгдсэн байгаа ажээ.

Мөн холбогдох эмнэлгийн байгууллагууд ариутгал халдваргүйжилтыг тогтмол хийж уг өвчний голомтод Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг долоон байгууллага хамтран 117 мэргэжилтнээс бүрдсэн Онцгой комисс гарган 24 цагаар ажиллаж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.