Шаолины сүм – Гандантэгчэнлин

8pqboaimУрд зүгийн ийм нэртэй сүм байсныг монголчууд хятадын тулаант кинонуудаас бишгүй харсан. Ядуу ардын төлөө, ноёд ихэсийн эсрэг тулалддаг баатарлаг дүрээр илэрдэг Шаолин сүмийн шавь нар байдаг даа.

Тэгвэл манай улсад ч энэ сүмийн салбарыг байгуулж, Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийддээ хичээллүүлж байгаа бололтой юм. Анхлан санаачлагыг нь гаргасан хүн нь тэргүүн хамба Д.Чойжамц бололтой. Гэвч тэрээр зөвхөн өөрийн амин хувьдаа ашиглах бусдыгаа нухчин дарах зэрэг буруу үйлд ашиглаж эхэлж. Үүнийгээ мэдээж гардан гүйцэтгэдэггүй бөгөөд “шавь” Б.Бүрнээ гэгчээрээ эл хэргүүдээ үйлдүүлдэг гэдгийг З.Санждорж хамбатан хэвлэлийн хурал зарлан мэдэгдлээ. Учир нь саяхны өдрүүдэд болж өнгөрсөн “Даншиг наадам-Хүрээ цам”-д оруулах, оруулахгүй гэсэн маргаанаас үүдэн ийм зүйл болжээ. Үүнээс үзэхэд даншиг наадам нэртэй зүйлийг зохион байгуулахын цаана асар их эрх ашиг, хөрөнгө мөнгөний асуудал байдаг бололтой. Тиймгүйсэн бол хэд гурван лам сайн дураараа нэмж орлоо гээд сайн уу гэхээс муудахгүй л байлтай.

За тэгээд бид л сая мэдэж байгаагаас бус Б.Бүрнээ гэгч нь “Шаолин” аргаа аль 2008 оноос гаргаж эхэлсэн гэх бөгөөд үүндээ төгс боловсорсон нэгэн аж. Мэдээж “багш” Д.Чойжамц нь ихэс дээдсээр хүрээлүүлдэг учраас хэргийг нь тухай бүрт нь нуун дарагдуулаад өнгөрсөөр ирсэн байна. Ийнхүү хугацаагүй мэтээр монголын шашины тэргүүн хамбаар заларсан Д.Чойжамц лам нарын тулааны урлагийг монголдоо хөгжүүлэх их үйлсийг эхлүүлсэн ч анхны сэдлээс нь илт өөрөөр ашиглаж ирсэн нь ийм ажгуу.


URL:

Нэр: Zochin Огноо: 9 August 2017

Burnee hun zodood baih hun bishdee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.