Холбооны мөрдөх товчооны даргаар Кристофер Урей сонгогдлоо

715f159e9a626787c74e97939329270710cd0229АНУ-ын Сенатын танхим холбооны мөрдөх товчооны захиралд нэрийг нь дэвшүүлсэн Кристофер Рей-г батлах эсэх тухай хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтад оролцсон сенатын танхимын гишүүдийн олонхийн саналаар Кристофер Урей-г АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирлаар баталжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жэймс Комиг өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаас нь огцруулсан билээ. Жеиймс Коми-г үүргээ гүйцэтгэж чаддаггүй, Хилари Клинтоны цахим шуудантай холбоотой хэргийг нягталж шалгалгүй хаасан хэмээн буруутган ийнхүү огцруулсан юм. Жэймс Коми ОХУ өнгөрсөн 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт Трампийг холбоотой эсэх, мөн ОХУ сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийг шалгаж байсан нь түүнийг халах жинхэнэ шалтгаан болсон гэж үздэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.