УИХ-ЫГ ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДУУЛЖ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ТӨСӨВТ СУУЛГАХЫГ ШААРДАВ

olloo_mn_1502249356_9da37219bdf34329a720e6dbb8f180a9533a2200УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, хүүхдийн мөнгө, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай  болон бусад асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Мурат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэж мэдэгдэл хийж, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө хүүхэд бүрт  энэ  оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл хугацааны мөнгийг олгосон. Уг нь Хүүхдийн мөнгийг Засгийн газрын шийдвэр, мэдэгдлээр олгох боломжгүй. Хэрэв Засгийн газар хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн бол Монгол Улсын Их Хурлын 2016 оны 63 дугаар тогтоол, 2017 оны 29 дүгээр  тогтоолд тус тус өөрчлөлт оруулах төслөө өргөн мэдүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, , төсөвт суулгасны  дараа олгох хуультай. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг  Улсын Их Хурлыг ээлжит бусаар хуралдуулж, яаралтай хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэрийг шийдэхийг УИХ болоод, Засгийн газраас шаардахаар боллоо.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байгаа учраас  ”8-9 дүгээр сарын хүүхдийн мөнгө тасрах хандлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Нөхөн олгоно” гэсэн амлалт өгсөн. Энэ нь 2012 оноос хойш Ардчилсан намын явуулж буй бодлоготой нийцэж байгаа. Ийнхүү хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохын тулд төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай байна” гэлээ. Одоогийн байдлаар 600 мянга гаруй хүүхэд мөнгөө авч байгаа.

Гэтэл Монгол Улс  сая гаруй хүүхэдтэй Тиймээс нийт хүүхдүүдэд мөнгийг олгохын тулд 240 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг төсвийн тодотгол хийх замаар хэрэгжүүлэх  учраас  Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг  шаардаж, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа” гэв.

Б.Сансар
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.