Нүдний тухай сонирхолтой баримтууд

Бидний нүд мэдээлэлавах төдийгүй, бас мэдрэх чухал эрхтэн билээ.Жишээ нь homo sapiens-ийннүдний алим нь цагаан бүрхүүлтэй байдаг. Сармагчны төрлийнхний нүд жишээлвэл тас хар өнгөтэй.Тиймээсзөвхөн хүн л бусдын бодол санаа болон сэтгэл хөдлөлийг нүдээр нь тодорхойлж чаддаг.Сармагчны нүдээр түүний мэдрэмж төдийгүй, тэр ч бүү хэл түүний харцны чиглэлийг огт ойлгох боломжгүй юм.

Григорий Распутин хүмүүстэй харьцахдаа өөрийгөө хэн болохыг харуулахын тулдхарцныхаабайдал, догшин ширүүн зан, эрч хүчийг үзүүлэхийн тулд байнга дасгал хийдэгбайсан гэдэг. Харин эзэн хаан Августэргэн тойрны хүмүүст харцныхааер бусыг хүчийг үзүүлэхийг мөрөөддөг байсан гэнэ.

Эртний Египетэдэмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль аль нь нүдээ буддаг байж. Зовхиныбудгийг зэс (ногоон өнгө) болон хар тугалгаар (хар өнгийн будаг) хийдэг байжээ.Ийм будалт нь эмчилгээний тустай хэмээн эртний египетчүүд итгэдэг байсан байна. Юуны өмнө нарны гэрлээс хамгаалахын тулд, хоёрт нь гоёлын хувиар будалт хийдэг байжээ. Харин өнөөдөр ямар нэг гажигийг далдлахын тулд нүдээ заавал будах албагүй, харинзовхийглазерын аргаар засч, тэгээдхэдэн арван жилээр тайван амьдарчболно.

Бидний нүдний өнгө нь удамшлын тухай мэдээлэл өгдөг.Жишээ нь цэнхэр нүдтэй хүмүүс хойд зүгийн бүс нутагт, хүрэн бор нүдтэй хүмүүсBаядуу уур амьсгалтай газарт, харин хар нүдтэй хүмүүс экваторын хавьд илүүтэй тааралддаг байна.

Өдрийн гэрэлд юмуу хэтэрхий хүйтэнд хүний нүдний өнгө өөрчлөгдөж болдог (үүнийг хамелеон гэж нэрлэдэг).

Хар нүдтэй хүмүүс шаргуу, тэвчээртэй, гэхдээ хүнд хэцүүү ед хэтэрхий цухалдуу; цэнхэр нүдтэй хүмүүс шийдэмгий;хүрэн бор нүдтэй хүмүүсзожиг хэмээн үздэг.Ногоон нүдтэй хүмүүс тогтуун зантай бөгөөд анхаарамж сайтай.

Дэлхийн хүмүүсийн барагцаалвал 1%-ийнх нь зүүн, баруун нүдний солонгон хэсгийн өнгө адилгүй байдаг байна.

Хүнийх шиг нүдтэй механизм байж болох уу?Мэдээж, болно! Ийм төхөөрөмж хэдийнэ бий болсон нь хамгийн сонин.“Мицубиси Электрик” компани микросхемд суурилсан электрон нүд хийж, үүнийг заримбүтээгдэхүүнд хэрэглэж байгаа юм.Иймнүд нь яг хүний нүд шиг л мөн тийм үүрэг гүйцэтгэдэг байна.

Хүмүүсүнсэлцэхдээ яагаад нүдээ анидаг вэ?Эрдэмтэд т айлбар өгчээ!Хэт их хүчтэй мэдрэмж төрснөөр ухаан алдаж унахгүйн тулд бид үнсэлцэх үед зовхио буулгадаг гэнэ. Үнсэлцэх үед тархи сенсорын хэт ачаалалд орж, тиймээс та илүүдэл хүсэл тачаалыг далд ухамсараараа багасгаж байгаа нь энэ.

Томхон халимнуудын нүд нь 1 орчим кг жинтэй байдаг гэнэ. Ингэхдээ олон халимөөрийн хоншоорын өмнө байгаа зүйлийг хардаггүй байна.

Хүний нүд улаан, улбар шар, шар, ногоон, хөх, цэнхэр болон хөх ягаан гэсэн ердөө үндсэн долоон өнгийг ялгадаг.Гэхдээ үүнээс гадна, ердийн хүний нүднэг зуун мянга хүртэл ялгамж өнгө, харин мэргэжлийн хүний (жишээ нь зураачийн) нүд нэг сая хүртэл ялгамж өнгийг ялгах чадвартай!

Дотоод эрч хүч, эрүүл мэнд, сайхан сэтгэл, хүрээлэн байгаа орчин болон хүмүүсийг сонирхох сонирхол ньямар ч нүдийг ГОЁболгодог хэмээн мэргэжилтнүүд нотлодог!

Дээд амжилт: Энэ бразил эр нүдээ урагш нь 10 мм гаргаж чаддаг байна. Тэрөмнө нь хий үзэгдэл бүхий арилжааны аттракционд ажиллаж, үзэгчдийг айлгадаг байжээ.Харин одоо өөрийн чадварыг дэлхийд үнэлүүлэх арга хайж, Гинессийн номонд орохбодолтой байгаа гэнэ!

Та нүдээ анилгүйгээр найтааж чадахгүй.Найтаах үед бид яалт ч үгүй нүдээ анидаг. Юу гэвэл, хамар болон амаар агаар хүчтэй гарах үед нүдний судасны даралт нэлээд ихэсгэдэг байна. Тийнхүү зовхио буулгах нь нүдний хялгасан судсууд хагарахаас сэргийлдэг аж. Энэ нь бидний бие махбодийн байгалийн хамгаалалт юм.

С.Инда

bataar.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.