Хэрхэн түрийвчээ мөнгөний “соронз” болгох вэ?

1502255249598a9891968adТүрийвч арьсан, гэрэлтдэг гялгар, эсвэл илгэн гэх мэт янз бүр л байдаг. Тэр ямар ч байлаа гэсэн мөнгө дуудах цорын ганц үүрэгтэй гэж фен шуйд заасан байдаг аж.
Хэрэв та фен шуй, далдын хүч зэрэгт итгэдэг бол, мөн мөнгөтэй болохыг хүсч байгаа бол нааш анхаарлаа хандуулна уу? Түрийвчинд хэн нэгэнд бэлэг худалдаж авах, эсвэл хүссэн үедээ аль нэг амттан авч идэх илүү мөнгө байгаа гэдгийг санах хичнээн таатай гээч. Ахуйн орчинд эд баялгийн ид шид мөнгө болон материаллаг энерги дээр тогтож байдаг. Иймээс түрийвчийг материаллаг энергитэй болговол тэр мөнгө татах увдистай болж болно. Хэрхэн түрийвчээ мөнгөний “соронзон” болгох талаар зөвлөмжүүдийг хүргэе. Аль нь танд тохирохыг өөрөө шийд.
-Хэрэв хуучин түрийвчнээсээ залхаж шинэ түрийвч авахаар шийдсэн бол бүү яараарай.
Хамгийн түрүүнд таарсан түрийвчийг авахын өмнө сайтар бод. Нэгдүгээрт хямд түрийвч бүү ав. Хямд түрийвч өөрөө ядуугийн энергитэй тул том дэвсгэрт тэр түрийвчинд тогтох нь юу л бол. Маш үнэтэй биш байлаа гэхэд боломжийн үнэтэй, дотроо мөнгийг том бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийж болох халааснуудтай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэ мөнгө танд нэн удахгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэж ирнэ.
-Харин одоо түрийвчний материалын тухайд ярья.
Үнэн хэрэгтээ материал нэг их чухал биш ч хиймэл гялгар материал огт таарахгүй. Ийм материал ямар ч энергигүй хиймэл учир байгалийн жинхэнэ энерги нэвтрүүлдэггүй. Тиймээс түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай түрийвч байж болох юм.
-Материалын дараа өнгөний тухай ярих нь зүйн хэрэг.
Эд баялгийн өнгө тийм ч олон биш ээ. Газрын болон материалын өнгөнүүд буюу хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгө.
-Түрийвчнээс мөнгөний энерги гарахгүй байгаасай гэвэл задгай мөнгө хийдэг буюу эсвэл аль нэг халаасанд нь задлахааргүй томхон зоосон мөнгө хийгээрэй.
-Олон хүн түрийвчиндээ ойр дотны хүмүүс, нөхөр, хүүхдийнхээ зургийг хийдэг.
Хэрхэвч ингэж болохгүй. Нэгдүгээрт гэрэл зураг мөнгөний энергийн урсгалыг тасалдуулдаг, хоёрдугаарт түрийвчний болон мөнгөний энерги зургаар дамжин таны дотны хүмүүс нөлөөлж болох юм. Хэдийгээр энэ ховор тохиолдол боловч ийм энерги таны дотны хүний энергийг материаллаг болгон өөрчлөх боломжтой. Нэг үгээр хэлэхэд зураг, дурсамж түрийвчинд хадгалагдах ёсгүй. Түрийвч зөвхөн өөрийнхөө дан ганц мөнгөний үүргээ л гүйцэтгэж байг.
-Түрийвч хэтэвч хоёр өөр зүйлүүд гэдгийг анхааралдаа авах ёстой.
Хэтэвчинд бидний зээлийн карт, иргэний болон жолооны үнэмлэх, янз бүрийн бичиг баримт хадгалагддаг. Энэ бүгд мөнгөнд огт хамаагүй ба биднийг нийгмийн хүрээллийн гишүүн болгох талаас тодорхойлох үүрэгтэй зүйлс. Хэтэвчинд харин хайртай хүмүүсийнхээ зургийг хийж болно.
Тан руу мөнгө дуудахад туслаж чадах хэдэн аргын тухай ярилаа. Би өөрөө эртнээс эдгээр аргыг хэрэглэж ирсэн ба байсхийж байгаад л мөнгөтэй холбоотой гайхалтай зүйлүүд тохиолддог. Мөнгөгүй болчихсон байхад гудамжнаас мөнгө олох ч юм уу, эсвэл эртний танил маань хүрч ирээд миний аль хэдийнэ мартчихсан байсан өрөө эргүүлж өгдөг ч юм уу, ямар нэгэн хэлбэрээр таны түрийвч мөнгө дууддаг байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.