ЕРӨӨ СУМД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ

olloo_mn_1502339412_ad3548_tuim3_x974Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 163 удаа, нийт 181 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймэрт 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 63,6 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Дээрх 181 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.

Өнөөдрийн байдлаар:

Асаж байгаа: Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд тус бүр 1 түймэр нийт 2 түймэр,

Цурманд оруулсан: Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрийн голомтонд онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих