China news: 170 мянга гаруй цэнэглэх төхөөрөмж байгуулав

1ec3c8cf-8802-4ebf-f54b-d45f1563caba

“Эдийн засгийн өдрийн сонин”-ы мэдээ: Цэнэглэдэг машины үйлдвэр хурдтай хөгжиж буй нөхцөлд, Хятадын цэнэглэх дэд бүтцийн ашиглалт, бүтээн байгуулалт түргэссэн байна. Саяхан болсон 2017 оны Эрчим хүч хэмнэх, шинэ эрчим хүчний авто машины олон улсын үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурлаас сурвалжлагч мэдээлснээр, 2016 онд Хятадын шинэ эрчим хүчний авто машины борлуулалт 507 мянгад хүрч, хоёр жил дараалан дэлхийд тэргүүлж, цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт тогтвортой өсөв. 2015 оноос, Хятадын цэнэглэх дэд бүтцийн салбар хурдтай хөгжиж байна. Эрчим хүчний үндэсний газрын бүртгэлийн дагуу, энэ оны 4-р сарын сүүлч хүртэл, бүх Хятадын хэмжээнд олон нийтийн цэнэглэх төхөөрөмжийг 171 мянгыг байгуулав. Үүнд хот хоорондын богино хугацаанд цэнэглэх станцыг цаг алдалгүй байгуулснаар, түүний тархац улам тэлсэн байна гэжээ.

170 мянга гаруй цэнэглэх төхөөрөмж байгуулав

Одоогоор Бээжин, Шанхай, Шэньжэнь зэрэг хотод цэнэглэх хөдөлгөөнт дэд бүтцийн үйлчилгээний индрийг байгуулав. Үндэсний цахилгаан сүлжээ, Пү Тянь шинэ эрчим хүч зэрэг аж ахуйн нэгж хяналтандаа авах индэр байгуулав. Үндэсний болон орон нутгийн холбогдох салбарын нийгэмлэг шил шилээ даран байгуулагдаж, идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

ХОУР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.