​НҮҮРС ТЭЭВРИЙН ХОЁР АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ НЭГ ХҮН НАС БАРЛАА

1bb14b1476dc7da5a850ebe1c1a4f7cbӨнгөрсөн хоногийн байдлаар цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын 335 мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс хөдөө орон нутгийн замд осолдож, хүний ам нас хохирсон хоёр ч хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын 6-р багт байрлах “Засмал даваа” гэх газар “Маяти” маркийн автомашин онхолдож, ослын улмаас хоёр иргэн нас барж, гурван хүн хүнд гэмтэл авсан байна.

Мөн “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замаас 120км-ийн зайд “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэл нь мөн “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж БГД-ийн харьяат иргэн 55 настай эмэгтэй Б нь нас барсан байна. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар харъяа цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

Ю.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.