БНАСАУ-ын иргэн тэнгисээр сэлж Өмнөд Солонгост иржээ

5899b2d3640d14b26044ef93e5b343c2_watermarkedБНАСАУ-ын нэгэн иргэн тэнгисээр сэлэн Өмнөд Солонгосын хилээр нэвтэрч ирсэн байна. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, шөнийн 01 цагийн орчимд Кедондо арлын ойролцоо ядарч цуцсан түүнийг олж, аварчээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хороо энэ талаар мэдээлэл өгсөн байна. Түүнийг эх орноосоо юуны улмаас, хэрхэн зугтсаныг нь тодруулахаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын Лим Жи Хён гэх бүсгүй Өмнөд рүүгээ зугтан ирсэн ч эргээд нутаг буцжээ. Тэрбээр Өмнөд Солонгост амьдрал там шиг байсан гэж ярьсан байна.

Хойд Солонгосын дэглэм, ард түмний хүнд хэцүү амьдралаас болж олон хүн Өмнөд рүүгээ дүрвэдэг. БНСУ тэднийг хүлээж авч, ажлын байраар хангана гэж Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн суудалд байхдаа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн БНАСАУ-ын өндөр албан тушаалын хүмүүс Өмнөд рүүгээ болон дэлхийн бусад орон руу дүрвэн гарч байгаа билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.