Зөгий уствал ертөнц мөхөх үү…

8e1955024eb8e7297ce7bc6dac74beae_120222Хэрвээ зөгий хорогдож бүрэн мөхвөл дөрвөн жилийн дараа хүмүүс үрэгдэнэ. Алдарт физикч Альберт Эйнштейн 1940-өөд онд ийм зөнтэй таамаг дэвшүүлжээ. Магадгүй тэрбээр үүнийг хошигнож хэлсэн байж болох ч үнэний ортой нь амьдрал дээр батлагдаж эхэлсэн гэдэг. Учир нь зөгий манай гарагтай салах ёс гүйцэтгэж байгаа нь эдүгээ өндрөө авч буй хүнсний хямралыг даамжруулах магадлалтай юм. Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Игорь Дорониний тайлбарласнаар хүн төрөлхтний хүнсний нөөцийн гуравны нэгийг бий болгодог ургамлыг шавьжнууд тоосжуулдаг аж. Шавжны тоос хүртээгүй ургамал, мод тийм ч их биш.

Зөгийн тоо толгой жил ирэх тусам их хэмжээгээр цөөрч байгаа нь хүнсний хомсдол үүсгээд зогсохгүй улмаар бидний оршин байх эсэхэд ч нөлөөлөх ажээ. Тоос хүртээгч шавьжгүйгээр самар, алим, амтлаг гуа, жүрж, сонгино, броккли, хурган гуа, перец, баклажан, өргөст хэмх, улаан лооль, эрдэнэшиш, кофе, какао, авокадо, наргил мод ургахгүй. Эдгээр ургамал жимс ямар амтлаг билээ дээ. Үүнээс бид шаардлагатай калорийнхаа 35 хувь болон минерал, аминдэм, антиоксидантийн дийлэнх хэсгийг авдаг болохоор халаглахгүй байхын аргагүй.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.