Ж.Батзандан: Дэд сайд, агентлагийн дэд дарга нарыг цомхотгож багш нарын цалинг нэм

5mv9pobfoeri93cjr9nbo9a984_bЕрөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагдах бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг аж. Авдаг цалин нь амьдралд хүрэлцэхгүй, дээр нь ачаалалтай ажилладаг учраас багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, есдүгээр сарын 1-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах төвшинд хүртэл жагсаж, цаашлаад хичээл хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл багш нарын цалин хангамжтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Багш нар, боловсролоос мөнгө харамлаж болохгүй, энэ дэд сайд, агентлаг болгонд тавьсан 2-3 дэд дарга нарыг цомхотгож багш нарын цалинг нэм” хэмээн нүүр номондоо тэмдэглэжээ.


URL:

Нэр: Иргэн Огноо: 14 August 2017

Зөв зөв. Ер нь цалин багатай ажил хийдэг ямар ч хүн үнэн сэтгэлээсээ ажиллахгүй.
Бас нэг зүйлийг сануулахад хувийн компанид ажиллаж байгаа хүмүүс цалингаа өгдөггүй дарга нарыг ил тодоор зарлаад өг. Тэгсэн байхад наадуул чинь цалингаа цагтаа тавихгүй байхыг нь харья.
Бас үнэн шударгаар ажлаа хийж байгаа хүмүүс өөрсдийнхөө хөдөлмөрийг зөвөөр үнэлүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих