Стефен Карри топ 10-т багтсангүй

2dc1a96d632b9f26greatХойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах сүүлийн хоёр шигшээ тоглолтод оролцсон “Кливлэнд”-ийн хамгаалагч Дантэй Жонс “Голден Стэйт”-ийн тэргүүн тоглогч, Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хоёр удаа хүртсэн Стефен Карриг лигийн шилдэг 10 тоглогчийн тоонд багтаагаагүй аж.

Энэ талаараа Жонс “Намайг хүмүүс ингэлээ гээд харааж, зүхэх байх. Гэхдээ энэ нь байдаг л зүйл шүү дээ. Би түүнийг жагсаалтын 11-т оруулсан” гэж мэдэгджээ. Жонсын бодлоор лигийн шилдэг гурван тоглогч бол Леброн Жэймс, Кавай Ленард, Кевин Дюрэнт нар юм. Бусад долоон тоглогчийг тэрбээр байр эзлүүлсэнгүй. Жон Уолл, Пол Жорж, Расселль Уэстбрүүк, Жэймс Харден, Крис Пол, Карл-Энтони Таунс, Энтони Дэвис нарыг 10-т багтаажээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих