МАН-ын мөнгөтэй гарууд “халиарчид”-даа гөвшүүлэх нь

c34fb36184a629476546270c4f66a774_1200УИХ-ын сонгуулийн үеэс эхэлсэн төрийн албыг наймаалцах, худалдаж авах тухай өгүүлэх 60 тэрбумыг тойрсон хэрэг эдүгээг хүртэл үргэлжилсээр байна. Тэгвэл өчигдөр сэтгүүлч Б.Мөнхбаясгалан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээрээ дамжуулан дахин 40 минутын бичлэгийг нийтэд ил болгосон нь эдүгээ шуугиан тарьж байна.

Уг бичлэг ил болсноос хойш “халиарууд” гэх үг “моданд” орж байгаа гээд хэлчихэд ч хэтийдэхгүй. Тодруулбал, МАН-ынхан мөнгө төлж албан тушаал аваагүй хүмүүсээ  “халиарууд” хэмээн нэрлэдэг гэнэ.  “Халиарууд” гэх нэршлээс болж МАН-ын гишүүд дотроо ёстой л бужигнаж байгаа бололтой.

Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа “60 тэрбумтнууд биднийг “халиарчид” гэж нэрлэдэг аж. Энэ нь мөнгө өгдөггүй гарууд гэсэн утгатай гэнэ. Ардын намд халиарчдын хувьсгал тун удахгүй” хэмээн жиргэжээ.

Ямартай ч, тус намын мөнгөтэй гишүүд “халиарчид”-ынхаа гарт өртөж, нэлээд сайн гөвшүүлэх бололтой шүү.

Н.Заяа

mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.