“МО ЭН КО” компанийг У.Барсболдын хамаатан Х.Наранцэцэг гэх эмэгтэй удирддаг гэв үү?

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн  талаарх орон нутагт шийдвэр гаргах түвшний  нарийн ширийн асуудлыг хөрөнгө оруулагчдаас нь  илүү Ховд аймагт оршин суудаг   Х.Наранцэцэг гэх эмэгтэй  “барьдаг”болсон байна.

Уг нь  эх орныхоо баялагт бид өөрсдөө энэ мэтээр эзэн нь болж чадвал юутай сайнсан. Харамсалтай нь мань Х.Наранцэцэг  бүсгүй уг компаний хөрөнгөөр ханатлаа тоглож, улам даварсаар хэлхээ нэгт Монголчуудаа гоочлон, тэднээсээ авилга нэхэх  болсон талаар эх сурвалж мэдээлэлээ. Компаниас нь өгсөн машинаа өдөр шөнөгүй хувь, хувьсгалын ажилдаа унан давхисаар нэг  удахгүй элэг мөлхүүлээд хаячихдаг. Их л мөнгөтэй газар даа  гэж нутгийнхан гайхдаг байна.

Баттай эх сурвалжаас авсан мэдээгээр  Х.Наранцэцэг гэгч  энэ эмэгтэйн  нөхөр нь аймгийн прокурор, хадам ээж нь  аймгийн шүүгч, хадам дүү нь цагдаад ажилладаг гэнэ. Мань хатагтай үүндээ эрдэн “хэнийг шоронд оруулах, хэнийг наранд байлгахыг би мэднэ, надтай оролдвол та нар сайнаа үзэхгүй  шүү хэмээн” Хөшөөтийн уурхайтай холбоотой дуугарсан, үзэл бодлоо илэрхийлсэн хөдөөгийн иргэдийг айлган сүрдүүлэх, рекетлан дарамтлах замаар, ёстой нөгөө “бурхангүй газрын бумба галзуурна”  гэгчийн үлгэрийг биеэрээ үлгэрлэн  үзүүлж  байгаа юм байна. Энэ нь сайндаа ч биш өөрт нь ашиг орлого авчирдаг ажлаасаа салахгүйн тулд хийж байгаа түүний  үйлдэл. Уг нь түүнийг хүмүүсийг айлга, дарамтал гэж компаниас нь үүрэгдээгүй баймаар. Урьд өмнө бараг л ажил хийж үзээгүй гэх түүнд мөнгө ихтэй компаний ажилтан байна гэдэг олдошгүй завшаан.  

Хатагтай Х.Наранцэцэг, Ц.Нямдорж сайдын орондоо хууль засдагтай барьцан, шөнө нөхөртэйгөө хөнжилдөө хуйвалдан, хэнийг дарамталж, хэнийг сүрдүүлж, ямар “хор найруулах вэ”  хэмээн хэлэлцэн бүтэн нойртой ч унтах  завгүй  байдаг байна. Түүний хажууд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа ч  “жижигдэнэ” гэдгийг тэрээр өөрөө ам алдаж, Г.Нямдаваа дарга надаас бүх асуудлаа асуудаг, аймгийн бодлогын талаар надтай ярилцаж болно хэмээн  бүр “улаан цагаандаа” гарч  нэгэнтээ хэлсэн гэнэ.

Тэрээр Хөшөөтийн уурхайд хөрөнгө оруулагч “МОЭНКО” компаний Ховд аймаг дахь  ажилтан төдий боловч,  “бэлчээр нь” аль хэдийнэ “МОЭНКО” компаний захирлуудынзиндаанд очиж,  эл компаний бүх бодлогыг дангаараа хариуцдаг юмуу гэж андуурахаар болжээ.

Тэрээр команийхаа дарга захирлуудтай их дотно харилцаатай төдийгүй, монгол талынх нь асуудлыг үг дуугүй бтелүүлж өгөдг гэх мэдээлэл бий.

Энэ эмэгтэй  Хөшөөтийн хувь заяаг шийдсэн У.Барсолдын ойрын хамаатан. Ахынхаа буянаар энэ компанид шургалж амжсан нэгэн гэнэ. Гэтэл У.Барсолдын гэх нэр нь хүртэл мартагдахдаа тулаад байгаа тус компаниас түүний хамаатнуудаас энэ эмэгтэй ганцаараа шийр заагаад үлдсэн нь олны гайхлыг төрүүлж байгаа юм. Өнгөрсөн хавар гэхэд л МАН-ын Ховд аймаг дахь хорооны хурал дээр тэрээр У.Барсболдын бэлэг сэлтийг тараагаад явж байсан тухай дуулдсан. Тэгэхээр хүмүүс У.Барсолд Хөшөөтийн цаана нууц ноён хэвээр л байгаа юм байна гэсэн хардлагыг төрүүлсээр байгаа юм.

Хөшөөтийн уурхайн  нүүрс тээвэрлэлт одоогоор олны анхаарлын төвд байгаа. Энэхүү тээвэрлэлтэнд хамрагдчих санаатай нутгийн хувь хүмүүс түүнд хандахад, тэрээр  машин тус бүрд 5000-10000$ өөртөө төлөхийг шаардаж,  чадахгүй бол болино биз, чадах  өөр зөндөө хүмүүс байна хэмээн загнажээ. Аргаа барсан  тээвэрчид, “МОЭНКО” компаниас ийм шийдвэр ирсэн юмуу хэмээн түүнээс асуутал ихэд ундууцаж, энэ асуудлыг зөвхөн би хариуцаж байгаа. Тэнд шийддэг зүйл биш, зөвхөн надтай ярилцахад л хангалттай хэмээн “томорчээ.” Энэ талаар  “МОЭНКО” компаний “шар толгойтой” эрхмүүд мэддэг юм болов уу. Эсвэл  худал дүр эсгэж, нэг л их мэддэг царай гаргаж, гадаад захирлууддаа тал засаад  байдаг болохоор сайн ажилтнаа хэмээн итгэдэг  байж мэдэх.

Ямартай ч  баруун Монголчуудын дунд “би бүхнийг шийднэ” гэж өөрийн засаглалаа тогтоохыг эрмэлзсэн нэг хатагтай гарч ирсэн бололтой. МоЭнКо компанийг энэ мэт их мэдэгч  нар орон нутагт нэр хүндийг нь унагасаар байгааг хотын шилэн байшинд суудаг томчууд нь мэддэггүй нь даанч тоогүй.

Г.Баатармөнх


URL:

Сэтгэгдэл бичих