Автомашингүй гудамжний ардах улс төр

10938

Хөрөнгө мөнгөний гачаалтай, хөдөө хотгүй хоосорч байгаа хүнд өдрүүдэд үндэсний бүтээн байгуулагч барилгын компаниуд нийлж хөрөнгө босгон, УИД-ээс Аса цирк хүртэлх газрыг тохижуулахаар болов.

Гэтэл өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдахын үлгэр оршив бололтой. Эсэргүүцэгчид нь 40, 50 мянгатынхан гэх боловч нөхцөл байдлыг ажаад байхад элдэв эсэргүүцэл тэмцлийг далимдуулан элдэв нам, хөлсний тэмцэгч, хөндлөнгийн гай мундахгүй их.

Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Одоо Туркийн Стамбул хотын дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир гол дүрийн жүжигчнээр харайж яваад эгдүүцэх хүн олон байна.

Э.Мөнх-Очир гудамжийг засаж тохижуулж буй барилгачдыг хэл амаар доромжлон ‘’Би удахгүй Баянгол, Баянзүрх дүүргүүдээс өөрийн хүмүүсээ авчирч наад хашааг чинь нураалгана’’ гэж заналхийлж даналзсаныг хэвлэлүүд бичиж эхлэв.

Анх Булган аймгаас 2008 оны УИХ-ын сонгуулиар гарч ирсэн Э. Мөнх-Очир улс төрийг гэнэт орхиж, намаасаа жийгдсэн нь түүний болчимгүй алхамтай холбоотой. 2012 оны УИХ-ын сонгуулиар дахин Булган аймгаас нэр дэвшихээр санаархсан ч БСШУ-ны сайд Ч.Отгонбаярт урдуураа дайруулж дэвших эрхээ алдсанаас хойш намдаа гомдолтой явдаг болсон гэлцдэг.

Тэр МАН-ын ивээлээр УИХ-ын гишүүн, Дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер гээд авч болох бүхий л албан тушаалыг хашиж байсан мөртөө 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагаах хор найруулж, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг илт дэмжсэний шагналд Турк улсад консулаар ажиллах харамж авчээ.

Түүнийг наанадаад одоогийн хотоос явуулж байгаа бодлогыг жадлан эсэргүүцэх, цаанадаад Хотын мээрийн суудалд санаархаж яваа ч юм бил үү гэх олны хардлага таамаг тэнүүчилж явна.


URL:

Нэр: bataa Огноо: 16 August 2017

Hotiin erunhii manager bsan hun hotiin mayer boloh sanaa bailgui l yahaw gehdee arga ni arai buruu yum bolow u

Нэр: Уугий Огноо: 16 August 2017

Өө энэ хүн чинь угаасаа л ийм юм хийж явдаг шүү ухаантай юм байгаан, Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй ажлуудаас хамгийн зөв шийдвэр юмсан.

Нэр: шинээ Огноо: 16 August 2017

албан тушаал горилоод байгаа юм байлгүй дээ, шийдвэр нь гарсан зөв ажил бол явагдах л ёстой шүү дээ.

Нэр: Оргилсайхан Огноо: 16 August 2017

нэг ч гэсэн ажилын байр бидэнд хэрэгтэй шүү дээ. Харын нутагт зовож яваа илэг нэгт ахам дүүсээ бодолдоо Мөнх-очироо

Нэр: зочин Огноо: 16 August 2017

Монголоо гэсэн сайхан сэтгэлтэй залуус бүтээн байгуулалтыг төлөө өдөр шөнөө мэдэхгүй ажилж байхад тэнэг юм

Нэр: Anonymous Огноо: 16 August 2017

ene ajliig hiij baigaa n chuhal bish ali namaas ve gedgees bolood l ingej huchtei eserguutseed baigaam bish uu

Нэр: Anonymous Огноо: 21 August 2017

Niislelees heregjuulj baigaa ajliig zuer hiilgechiheechdee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.