Цагаан хэрээ үзэгджээ

hereeСанкт Петербургт цагаан хэрээ үзэгджээ. Иргэд энэ сонин шувууг хараад дүрс бичлэг хийснийг нь “100 ТВ” телесуваг  орон даяар цацсан байна. Хар толгойтой цагаан биетэй уг шувуу гудамжаар явж, хоол хайж байжээ. Орон нутгийн шувуу судлаачид уг шувууг барьж авсан эсэх талаар харин мэдээлээгүй аж. Цагаан хэрээ байгальд үзэгдэх нь ховор бөгөөд гадны ямар нэгэн шалтгаанаас л ийм өнгөтөй болох боломжтой юм байна. Биеийн аль нэг хэсэг нь цагаан өнгөтэй хэрээ байдаг ч цагаан хэрээ бол байдаггүй юм байна.

 

С.Төгөлдөр

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.