Нэрний тухай хүүрнэхүй

1502347441598c00b120b63Энэтхэгт олон жил шавилан суусан ламтай танилцан олон зүйлийг ухаарсан юм даа. Хүн өөрийгөө нас тогтлоо би мэднэ гэсэн үзэл бодол бол тэр хүний л бодол юмдаа гэдгийг танисан ухаантай гэх үү дээ.
Надаас
- Таны нэр хэн бэ? гэхэд нь
- Жаргал
- Бишээ та бүтэн нэрээ хэлээ
- Аан Мөнхжаргал
- Таны нэр маш сайхан нэр байнаа. Та нэрээ бүтнээр хэлж байгаарай, зовлон үгүй мөнхөд жаргалтай гэсэн утга бүхий нэр шүү дээ. Хүн ер нь овог нэрээ бүтнээр нь дуудуулах, өөрөө бүтэн хэлж байх хэрэгтэй юм. Бас хүүхдүүдээ ч бүтэн нэрээр нь дуудаж байгаарай.
Хүмүүс хүүхдүүддээ амьтны нэр өгдөг жишээ нь Хулан. Хулан гэдэг чинь адууны өвөг эцэг маш хурдан амьтан тиймээс тэр хүүхдийн амьдрал хулан жороо мэт цахилаад өнгөрч мэднэ.
Тогос. Тогос гэдэг үзэмж сайхан үзэсгэлэн бүрдсэн шувуу. Магад тэр хүүхэд үзэмж төгөлдөр амьдарч мэднэ, эсрэгээр ээ нэр төдий хуурамч амьдарч мэднээ дээ.
Солонго, солонго чинь үүлэн дээр үе үе бороо ороход л гялалзаад, хэсэгхэн хугацаанд саринан алга болдог, нэг үгээр хэлбэл нүдэнд л үзэгдээд гарт баригдахгүй хоосон чанартай гэсэн үг. Иймээс хүүхэддээ хоосон чанартай нэр битгий өгөөрэй.
Та ач нараасаа нэг нэр хэлдээ.
- Ундрах – Эрдэнэ.
- Аан энэ нэр сайхан нэрээ гэхдээ
Ундармал – Эрдэнэ гэсэн бол оновчтой болох байсан юм.
- Нинжин ямар вэ?
- Та бодвол нинжин сэтгэлтэй нэгэн болоосой гэж хүссэн байх гэхдээ
Нинжинсэтгэл гэж нэрлэсэн бол болох байлаа.
Дүү нар маань бүгд л хүүхдүүдийнхээ нэрний тухай асуусан юм.
Эцэг эхчүүд хүүхэддээ өөрсдийнхөө нэрнээс хагаслаад, жишээ нь Бат – Эрдэнэ,
Чулуунцэцэг нэрнийхээ Бат Чулуу хоёрыг нийлүүлээд Батчулуун гэж нэрлэдэг. Эцэг эхийн нэрийг хагаслаж авсан хүүхэд эцэг эхийнхээ зовлон, жаргалыг насаараа үүрч явж мэднээ дээ. Чулуу гэдэг хүний хөлд гишгэгдэн энд тэнд өнгөрч л байдаг хатуу эд. Ийм нэрийг хүүхдэд өгөх хэрэггүй гэж хэлж билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих