Халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоожээ

1cathh3fo1bmmda9a56agritdbИспанийн  Барселон хотноо өнгөрсөн шөнө террорист халдлага болж, 13 хүн амиа алдсан билээ. Мөн 100 орчим хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна.

Цагаан фургон машинтай этгээд иргэдийг дайрсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн этгээдийг цагдаагийнхан баривчлаад байгаа юм. Гэхдээ хэргийг гардан үйлдсэн этгээд буюу машины жолооч хэргийн газраас зугтаажээ.

 

Тэгвэл халдлага үйлдсэн тээврийн хэрэгслийн эзнийг хэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Дрисса Укабира гэгч болохыг тогтоогоод байна. Гэмт этгээд Каталоний нийслэлийн хойд  дүүрэг болох Санта-Перпетуа-де-Могодад бүртгэлтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.