Луйс Суарес нэг сар тоглохгүй байж магадгүй

10mjqeltjn09hi5rgafrk2f8oeӨнгөрсөн пүрэв гарагт болсон Испанийн Сүпер цомын хариу тоглолт Барселона багийн хувьд тааруу мэдээгээр дүүрэн байлаа. Хоёр тоглолтын нийлбэрээр Испанийн Сүпер цомыг заналт өрсөлдөгчдөө алдснаас гадна тэдний гол довтлогч Луйс Суарез өвдөгөө гэмтээсэн юм. Тоглолтын дараа Барселона багаас мэдэгдэл хийж, Уругвай довтлогчийг нарийн шинжилгээнд орох болсон гэдгийг дуулгасан юм. Хэдийгээр Суаресийн гэмтлийн талаар албан ёсны онош, мэдээлэл гараагүй байгаа ч Испанийн зарим эх сурвалжууд түүнийг бүтэн сарын хугацаанд талбайд гарахгүй болсон гэж мэдээлж байна.

Гэхдээ Барселона клуб тун удахгүй Л.Суаресийн гэмтлийн талаарх албан ёсны мэдээллийг өгөх биз ээ.

Эх сурваалж: TUR.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.