Осама бин Ладен “зөөлөн” хүн байсан

“Аль-Каида” бүлэглэлийн шинэ толгойлогч Айман Завахири Осама бин Ладеныг “зөөлөн”, “мэдрэмтгий”, “сайхан сэтгэлтэй” хүн байсан хэмээн шинээр цацагдсан хагас цаг үргэлжлэх видео бичлэгтээ хэлсэн байна.

Тэрбээр “хүмүүс түүнийг зөөлөн, мэдрэмтгий, сайхан сэтгэлтэй хүн байсныг тэр бүр мэддэггүй.” гэжээ.
Завахири Бин Ладентай  1980-аад оны дундуур Пакистанд танилцсан байна. Тэд Афганистанд дайтаж явсан можахедуудыг дэмждэг байжээ. Айман Завахири “Бин Ладен манай хамаатан саданг амиа алдахад над дээр нүдэндээ нулимстай ирж, тэвэрч билээ” хэмээн дурссан байна.

Түүний ярьж буйгаар Бин Ладен хүүхдүүдээ сайн халамжилж, өндөр боловсролтой болгохын төлөө чадах бүхнээ хийсэн байна.

Түүнчлэн Айман Завахири дэлхийн дугаар нэг террористийн тухай “тэр есдүгээр сарын 11-ний халдлагад амиа золиослон “гавьяа байгуулсан” 19 ах дүү нараа хэзээ ч мартахгүй байхыг үргэлж хүсдэг байсан” гэжээ.

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор шинжээчид Осама бин Ладеныг дурссанаар Айман Завахири өөрийн нэр хүндийг өсгөх гэсэн санаа байгаагаас гарцаагүй гэж үзжээ.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.