СҮНСТЭЙ ГЭЖ ЯРИГДДАГ “ХАНГАЙ ЗОЧИД БУУДАЛ”-ЫН ТУХАЙ БАРИМТУУД

HANGAIНийслэлийн төв хэсэг байрлах Хангай зочид буудлын барилга олон олны турш ашиглагдаагүй. Тус буудлын манаач нар нь ээлж дараалан солигдон зарим нь галзуурч нөгөө хэсэг нь амиа хорлосон тухай яриа олны дунд түгсэн байдаг. “Хангай” зочид буудлын талаар баримт хайж үзвэл:

  • Нийслэлийн төвд, А бүсэд хэрнээ Хангай зочид буудлыг газрын наймаачид болон олигархууд тоолгүй тойрч 23 жил өнгөрчээ.
  • ”Буян” компанийн захиарл Б.Жаргалсайхан энэ барилгын эзэн гэнэ. Тэр зочид буудлыг долоон удаа зарах гээд бүтэлгүйтэж байсан гэнэ.
  • 1984 онд уг буудалд анхны хүн амины хэрэг гарчээ. Нэгдүгээр сарын 2-ны шөнийн 05 цагийн үед нүцгэн бүсгүй өрөөндөө нас барж байжээ. Түүний үхэлд хүргэх шалтгаан нь 11 давхарт байрлаж байсан Чехийн мэргэжилтнүүд гэсэн таамаглал гарч байжээ.
  • Жилийн дараа мөн зочид буудлын 10 давхрын тагтан дээр нэгэн бүсгүй нас баржээ. Түүний үхлийн шалтгаан учир битүүлэг байсан учир удалгүй хэргийг хаажээ.
  • Тухайн үед сэргийлэхэд иргэд хачин жигтэй гэмээр мэдээлэл өгч байж.
  • Долдугаар гуанзтай залгаа байрны оршин суугчид “Нүцгэн эмэгтэй тагт дамжин гүйж, мөн дүүжлүүлж үхсэн эмэгтэй унтлагын хувцастай үүр шөнийн заагаар үзэгддэг тухай хэмээнярьж эхэлжээ. Үүний дараа зочид буудлыг сүнстэй гэнэ гэсэн яриа газар авчээ.
  • 2000-2012 онд тус буудалд 20 гаруй хүн амь насаа алдсан гэж иргэд ярьдаг байна.
  • 2006 онд буудлын манаач Д шатаж нас баржээ. Үүнээс хойш уг буудлын манаачаар ажилласан хэд хэдэн хүн золгүй байдлаар амиа алдсан, зарим нь галзуурч шархадны эмнэлгийг зорьсон гэсэн мэдээлэл байдаг аж.

Шархадны эмнэлгийн Хурцын тасагт эмчлүүлсэн буудлын манаач Х гэх иргэний гэргий Ө хэмээх эмэгтэй ийм зүйл ярьдаг байна.

“Хэдэн жилийн өмнө орон гэргүй 11-14 насны 6 хүү, 2 охин гуйсаар байгаад буудлын балгасанд хоносон гэнэ.. Шөнө дунд тэнэмэл жаалууд уйлсаар манаачын амбаарт ороод иржээ. Хүүхдүүдийн нэг нь зургаан давхрын цонхоор гэнэт үсэрчихсэн аж.

Хэрэг намжиж байхад манаач Х буудлын таван давхраас улалзсан гал манарч утаа олгойдож байхыг хараад тэр даруй гүйсээр таван давхарт гарахад тэнд нөгөө нас барсан тэнэмэл жаал “хар саваа” шараад сууж байна гэнэ. Түүнийг хараад Х шоконд орж галзуурсан талаар тэр өгүүлдэг гэнэ.

  • Хангай буудлыг худалдаж авахаар бизнесмэнүүд лам, бөө залж асуухад “Энэ бол хараал шингэсэн газар. Өөрийн чинь болон гэр бүлийнхний амийг авах газар, боль! гэж зөвлөдөг гэнэ. Тиймээс ч Хангай зочид буудал олон жилийн турш Улаанбаатарын төв гудамжинд балгас болоод байж байгаа бололтой.

URL:

Нэр: Зочин Огноо: 20 August 2017

Ингээд үнэ унагаад байдаг болохоор зарагддаг гүй гэсэн.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.