Ховдын ИТХ-ын дарга Г.Пүрэвганди цэнгэл жаргалаа хэзээ дуусгаж, хэзээ ажилдаа орох вэ

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж юутай үнэн. Төрийн ордондоо түшээд нь хэмлэлдэж байгаа энэ хооронд орон нутгийг удирдаж буй албан тушаалтнууд албан өрөөндөө архидаад сүйд хийж байна гэнэ.

Тодруулбал, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гэгч албан өрөөндөө байнга л архидан согтуурч байдаг тухай нутгийн иргэд нь гомдоллоо. Тэрээр 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ИТХ-ын даргаар томилогдсон. Үүнээс хойш үүрэгт ажлаа хийхээсээ илүүтэйгээр биеийн жаргалыг хөөцөлджээ.

Ер нь л аймгийн иргэдийн хурлын түүний орлогч, эсвэл тухайн үед орлож үлдсэн хэн нэгэн л удирддаг бололтой. Харин хурлын дарга гадаадаар зугаалж, амарч, цэнгэж явдаг бололтой юм.

Ховд бол Монгол Улсын Баруун бүсийн тулгуур төв. Энд албан тушаалтан болгон өөрийн гэсэн үүрэгтэй, хийх ажилтай. Амарч зугаацах цаг тун хомс гэж хэлж болохоор. Гэтэл түүнгүйгээр л аймгийн иргэдийн хурлын ажил явагдсаар ирсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Магадгүй цаашид ч энэ хэвээр үргэлжлэх биз.

Тэгвэл ийм хүнээр Баруун бүсийн тулгуур төв юугаа хийх вэ дээ. Ажлаа мэддэг, хариуцлагатай, орон нутгаа хөгжүүлэх чин хүсэлтэй нэгнийг олонх дэмжиж дэвшүүлбэл сайнсан. Үгүй бол өрөөндөө байдаггүй, байсан ч цэнгэж суудаг энэ эрхмээс болоод Ховд нутгийн хөгжил гацаанд орчихоод байна шүү.

undesten.mn


URL:

Нэр: зочин Огноо: 20 August 2017

Пүрэвгандиар дутаа юу.Чаддагаар нь дарга тавь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.