САМАР ХООЛНЫ ДУРШИЛ БУУРУУЛЖ, ЖИН ХАСАХАД ТУСАЛДАГ

olloo_mn_1503481383_mom-yoga758602832201704280259Хуш мод 500 орчим жил насалж 50 орчим настайгаасаа эхлэн 300 орчим жил самар үрээ өгдөг. Хэнтий, Хангай, Хөвсгөл орчмын уулсаар ойн дээд бүс, тагаар өвслөг ургамал багатай хөвдлөг хучаастай хөрсөнд ихэвчлэн ургадаг.

Монголд ургадаг жижигхэн боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их, 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2,  В6, Д, В12, С, ислэг агуулдаг байна.

Самарын уурагт триптофан, лизин, изолейцин, валин, лизин, метионин, гистидин, пролин, серин, глицин, треонин, аланин, глутамины хүчил, аспарагины хүчил, фенилаланин, цистин, аргинин, тирозип  зэрэг 19 амин хүчил агуулагдана. Эдгээрийн 70 хувь нь бие махбодид үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтана.

Хушны самарт өөх, тос цардуул, уураг, ислэг олон төрлийн хүчил агуулагддаг. Самарын тосонд аминдэм Е болон ханаагүй тосны хүчил агуулагдана. Самар өөх-тос, уураг ихтэй учир илчлэг чанар сайтайд тооцогдоно. Дунджаар өөх-тос 45-60 хувь, уураг 15-27 хувь,  ус 7-8 хувь, эрдэс бодис хувь, А,В,С аминдэм элбэг байна.

ХУШИН НӨӨЦ

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг эзлэн ургадаг.

Үүнээс Архангай 28.3 мян га, Булган 51.2 мян.га, Төв 311.5 мян.га, Хэнтий 200.5 мян.га, Өвөрхангай 18.4 мян.га, Хөвсгөл 153.7 мян.га, Улаанбаатарт 36.9 мян.га талбайд тархан ургаж байна.

Хушин ой нь манай орны ой бүхий уул нуруудын тунадас их унадаг нилээд чийгэрхэг уур амьсгалтай газруудад ургадаг. Хушин ой нь царам, тайга, тайгын ойн бүслүүрт уулын хойд хажуугийн ихэвчлэн дээд хэсэгт дангаар эсвэл голдуу нарс, шинэстэй хамт ургаж холимог ой үүсгэдэг. Хуш модны тархацын үзүүлэлт нь 2005 оны байдлаар дундаж нас нь 145, нэг га-ийн нөөц 177 м3, нэг га-ийн жилийн өсөлт 1.2 м3 байна. Хуш задгай газар 25 насандаа шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлнэ.

Самрын борогцойны давирхай нь арилж хайрсан бүрхэвч нь амархан салдаг болох нь самар бүрэн болж гүйцсэний шинж тэмдэг юм. Самрыг 80-150 насны 0.5-0.6 өтгөрөлттэй хушин ойгоос түүх нь ашигтай.

АШИГ ТУС

Самарт агуулагддаг Е болон F төрлийн амин дэмийн эхийн хөхний сүүг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг. Эрт дээр үеэс хушны самрыг ардын эмнэлэгт мэдрэлийн өвчин уушигны сүрье, бөөр болон давсаг ходоод гэдэсний өвчин судасны хатуурал, цус алдалт, арьсны өвчинг илааршуулахад ашигласаар иржээ. Мөн бэлгийн дур хүсэлт үр тогтоох чадварыг сайжруулахад хэрэглэдэг байна.

  • Хоолны дуршилыг бууруулна, ингэснээр жин хасахад тусална.
  • Чөлөөт радикалууд нь хөгшрөлтийг удаашруулна.
  • Ханаагүй тосны хүчил нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, холестерол бууруулна

ХЭРЭГЛЭЭ

Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг учраас хушны самрын чөмөг буюу идээ нь хүнсний болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтойд тооцогддог тул дэлхийн хөгжилтэй орнуудад хилээд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.

ЭРСДЭЛ

Бохир гараар дамжин нь гэдэсний олон төрлийн өвчний эх үүсвэр болдог. Гэдэсний халдварт өвчин үүсгэгч бохир гараар дамжин халдварт шар өвчин үүсгэдэг. Хүний элгийг гэмтээж яваандаа хүний эрүүл мэндэд тун ноцтой хөнөөл учруулдаг халдварт шар буюу гепатит гэх өвчин нь бохир гараар дамжин өвчлүүлдэг. Шар нь өвчин үүсгэгч нян, вирусаар өвчлөгддөг. Биеийн эсэргүүцэл суларсан үед бохир гараар барьсан хоол хүнсээр дамжин орж элгийг гэмтээнэ.

Мөн бохироор дамжин гэдэсний халдварт өвчин, хордлого үүсгэдэг байна. Гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянгууд болох энтеробактерийн төрлийн Esherichia, Salmonella, Shigella бичил биетнүүдээр үүсгэгдэнэ.

Самрыг цайруулсан цагаас эхлээд тоос, тоосонцор агуулж, цөмсөн хүн бүрт тоосжилтын харшил үүсдэг. Хүний биеийн дархлаа самар цөмөх болгонд суларсаар харшил, аллерги, зальгуур хоолой гүйсэн булчирхайн үрэвсэлүүд, арьсны өвчний эх үүсвэр болдог байна.

Самар цөмсний дараа хоолой сэрвэгнэх, хоолой боогдох, өвдөх, нүд загтнах, хамар битүүрэх, хий огиулах, цээж гашуу оргих, зүрх дэлслэх, биеэр гувдруу гарч загатнах, нүд харж болохгүй хавагнах, нуухдах, гэдэс гүйлгэх зэрэг зовиур ихэсдэг. Энэнээс үүдэн хүний биед Стрептококк , Стафилококк халдвар их авсантай холбоотой байдаг.

Ард иргэд болц нь гүйцээгүй түүхий самар түүх, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэх нь гэдэсний халдварт өвчнийг үүсгэхэд хүргэдэг.

Болц, гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирусын бохирдол амархан үржиж халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувд тохиромжгүй.

Мөн гудамжинд зөвшөөрөлгүй худалдаж буй самрыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай учир зориулалтын худалдаанаас худалдан авах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих