У.ХҮРЭЛСҮХ АН-Д НАЙР ТАВИНА

94721bd863c1b12ec9c5a66510d42ef0Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай хавсарч, МАН-ын дарга М.Энхболдыг унагаах ажлыг удирдан зохион байгуулсан У.Хүрэлсүх МАН-ын олон мянган гишүүдийн итгэл зүтгэлээр олж авсан 2016 оны ялалтыг шороонд булахаар армиа хөдөлгөөд байна. Намынхаа даргыг сонгуульд дэгээдсэн учраас тэрбээр дараагийн төлөвлөгөөндөө Х.Баттулгын дохиогоор шууд хөдөлж засгийг огцруулахаар 30 гишүүнийг эргүүтүүлж чадлаа. Учир нь У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын тохироо бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах, улмаар МАН-ын Бага хурал, Их хурлыг хуралдуулан намын даргын албыг хүчээр, мөнгөөр булаан авах, дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж, АН-ыг Засгийн газарт урих явдал гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодотгож хэлбэл, МАН-ын мянга мянган гишүүдийн итгэл зүтгэлээр байгуулсан үнэмлэхүй ялалтыг ганцхан эрх ашгийн төлөө өрсөлдөгчтэйгөө хуваалцах гэж байна. МАН-ын гишүүдийг зүгээр л нулимж байна гэсэн үг.

            2012-2016 онд МАН ялагдал хүлээчихсэн байхад дангаараа засгаа бүрдүүлэх боломжгүй 30 гаруйхан суудалтай АН МАН-ыг Засгийн газартаа урьсан билүү. Засгийн хашааны гадна байлгаж, гомдогсод гологдогсдын бүлэг МАХН-ыг уриад ажиллаж л байсан. Гэтэл үнэмлэхүй 65 суудал авчихсан МАН АН-ыг засагтаа урихаар зэхэж байгаа нь даанч харамсалтай. Энэ нь ганцхан хүний эрх ашгийн төлөөх байгаад бүр хачирхалтай. Тэр тусмаа МАН-ын нэр дээрээс Төрийн өндөр дээд алба удаа дараа хашиж байсан У.Хүрэлсүх гэгч нь урваж дүрвэн намаа шороотой хутгаж байгаа нь даанч ойлгомжгүй болжээ.

            Нийгэм, эдийн засгаа босгох төлөвлөгөө, суурь ажиллагааг чамгүй хугацаанд ажиллаж байж бий болгосон Засгийн газраа унагаахаар гарын үсэг зурна гэдэг бол яавч эрүүл хүний ажил биш. Эцэст нь хэлэхэд, У.Хүрэлсүх намын журамт нөхөд, МАН төдийгүй эх орон, ард түмнээсээ урваж байгаа хэрэг. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар МАН-ын авсан 65 суудал бол зүгээр нэг бий болчихоогүй, энэ намын төлөө сэтгэл, зүтгэл, итгэлээ өгсөн олон мянган хүний хөдөлмөрийн үр дүн. Энэ олон мянган хүний хөдөлмөр хөлсийг тодорхой хэмжээнд үнэлэн цэгнэж, зангидаж чадсан тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат нар болон тэдний удирдлагын багийн хамт олны гавьяа юм шүү дээ. Гэтэл ийм их үнэ цэнэтэй ялалтыг өрсөлдөгчтэйгөө хуваалцах гэж байгааг хэн тэвчих билээ. Ганцхан У.Хүрэлсүх та бүхний итгэл зүтгэл, тэр их хөдөлмөр хөлсөөр гараа угаахаар зэхсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.