НАЙРУУЛАГЧ Н.ЭЛДЭВ-ОЧИР: ТАЙЗ БОЛОН ДЭЛГЭЦ ХОЁР ОНДОО

e030a1c946f7fb98ce579b39b6472e7b“Надаар тоглосон хайр” киноны Найруулагч Н.Элдэв-Очиртой ярилцлаа.

Анх энэ киног хийх санааг хэн гаргасан бэ?

- Анх жүжгийг кино болгох санааг манай ерөнхий продюсер Т.Эрдэнэсүх гаргасан л даа. Миний хувьд Надаар Тоглосон Хайр жүжгийг анх тайзнаа тавигдсан цагаас нь эхлэн ерөнхийдөө мэднэ. Зохиолч МУУГЗ Ш.Гүрбазар, Хувьсал Продакшны тэр үеийн захирал Цоггэрэл ах , МУ Төрийн Шагналт Н.Наранбаатар ах нарын анхны бүтээл гэдгээр нь.

Гол дүрүүдээ хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

- Гол дүрүүдээ продюсер бид хоёр их удаан хайсан. Мишээлийн хувьд ер нь товлочихсон байсан. Санал тавихад их эерэгээр хүлээж авсан. Харин хоёр эрэгтэй дүр дээр янз бүрээр бодож, проб авсан ч нэг л сэтгэлд буухгүй байсан. Тэгээд фэйсбүүк ухаж байгаад Маск Продакшны жүжигчин Алтанцоожтой холбогдсон. Анарын дүрд таарах юм байна гээд, дараа нь ангийн найз бас Маск Продакшнд хамт ажилладаг Бямбадоржыг хамтад нь тоглуулчихвал бодит амьдрал дээрх найзуудын харьцаа нь кинонд маань үнэн харагдах юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд л тэр 3-г сонгочихсон. Гэхдээ ер нь манай 3 царайлаг л даа. Царай нь ч бас нөлөөлсөн.

Кино жүжигтэйгээ адилхан уу?

-Киног үзэгчид жүжигтэй нь их харьцуулах байх, гэхдээ тайз болон дэлгэц хоёр ондоо, нэг нь хийсвэрлэл адилтгал, нөгөөх нь бодит орчинд илүү дөхсөн зураглал дээр бүтээгддэг болохоор хооронд нь харьцуулах нь тийм ч оновчтой биш санагдаж байна. Үзэгчидийн сэтгэлд хоногшсон жүжигээс нь ямар болсныг нь би өөрөө дүгнэж чадахгүй байна.

Киноныхоо дуучид болон тохирох дуугаа хэрхэн сонгосон бэ?

- Киноны дууны хувьд бид нарт олон сонголт байсан л даа. Шинэ дуу зохиох, эсвэл хуучин дууг нь Freezone хамтлагийн анхны болон сүүлийн хувилбараар ашиглах гэх мэтчилэн. Харин Хувьсалын Цогоо ахтай ярилцаад залуучуудын хайрын тухай кино юм чинь орчин цагийн залуу бас уянгалаг хоолойтой дуучидаар хуучин дуугаа дахин сэргээж дуулуулъя гэж шийдсэн. Манай Замбалгарав, Маралжингоо 2 ч гоё дуулсан.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.