Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

history_1481815599Малчид, иргэдэд зориулсан мэдээ : Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар хүйтэн хонож, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2017 оны 08-р сарын 28-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 28-ны 20 цагаас 08 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи  зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм,  өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих