П.Анужин: Алдагдсан гэх дүрс бүхэн нэг л газрын камерт байсныг л мэдэх хүн нь би юм

21032486_10213370842216547_4488985743703699124_n_500x500Хөтлөгч П.Анужин цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Нэгэн “зургийн” тухайд…

Хэчнээн үнэн байсан ч тайбарлах тусмаа бурууддаг айхтар хорон аргыг сошиал алуурчид бодож чаджээ… Хол явахгүй л дээ!
Буян бузар зэрэг оршсон сошиал хэмээх энэ газар элдвээрээ муушаагдаж бас сайшаагдан явна. Үгүй ээ, ийм юм болсоон гээд хэлчихмээр оргих үе байдаг л юм Хүн юм хойно. Ийм үест уужуухан амьсгаа аваад боддог байв, бодох тусам магтаал муушаал тэр байтугай энэ савсаад буй уур мэт сошиал ертөнц өөрөө хоосон гэх мэдрэмж төрдөг. Хоосныг мэдрэх агшинд дэндүү өчүүхэн зүйлд тунчиг их хүч өгч бас алдаж байгаагаа мэдэрдэг. Хүн өвддөг, шаналдаг, төрдөг, ганцаарддаг бас үхдэг. Ийм л үед бидний ач холбогдол өгөн барин байсан бүхэн үнэндээ хоосон байдгийг хүн бүхэн мэдэрдэг. Үхэн одохуйд өөрийгөө эмтлэн хороож байсан бүгд үнэндээ хоосноос хоосон байдаг! Хоосны тухай ойлголт надад хань болохын сацуу ханахын тухай ойлголт мөнчиг их түшиж ирэв. Бүгдэд таалагдаж, зөв ойлгогдох гэсэн тэнэг шунамхай сэтгэлээр өөрийгөө тарчлаахын оронд өр зүрнээсээ дэм өгөх цөөн хамаагүй, үнэн сэтгэлд би жаргаж сурсан! Элдвийн хэл ам ороож, үзэшгүй муу амьтан мэт намайг үзүүлж байхад миний ойр тойрныхон надаас огт холдоогүй ээ. Надаас өөр хүнийг ” тэд” үзүүлж, харин би хэвээрээ байсан учир.
Юм л бол гаргаад тавьдаг, өчигдөр өнөөдөр илүүтэй идэвхжих ” нэгэн зураг” байх юм. Хамт олноороо инээлдэж ханиалдаж, үнэндээ бид сэлфиг элэглэн элдэвлэж, өчнөөн зураг авахуулсан. Дараа нь хүмүүсийг эвгүй байдалд оруулахвий гээд бүх зургийг зургийн баг устгасан гэсэн! Итгэсэн! Харин тэр зургууд хожмоо сошиалд цацагдсан. Цацагдахдаа янаг ил болов гэсэн тайлбартай… Алдагдсан гэх дүрс бүхэн нэг л газрын камерт байсныг л мэдэх хүн нь би юм! Ер нь нэвтрүүлгийн илүү дэлүү бичлэгийг устгалаа л гэх шиг байдаг, хожмоо “амьд” оршиж л байх юм… Хойшид юуг хэрхэхийг миний ой ухаан гүйцэн бодож чадахгүй…

Юуг ч яаж эвлүүл, тараа хамаагүй, гагцхүү хүний түүхийг хэн нэгэн улс зорилготой харлуулах, хүнийг харлуулах гэж байж өөрийнхөө мөнийг харуулахын хооронд газар тэнгэрийн ялгаа буйг л ойлгочихмоор. Тэгээд ч би бүгдэд таалагдан сайшаагдахын шуналтан биш, намайг үнэнхүү ойлгон хайрладаг чанартнуудын дунд сэтгэл амгалан аж төрдөг нэгэн. Тийм ч учраас би түмний л хэрэг биш аваас түмэнд тайлбар хийх “Том хүн” гэж өөрийгөө бас боддоггүй. Олны хайр хийгээд хайруу хүйтэнд сагалгүй гомдолгүй явж, хамгийн чухал нь үхэх одохын цагт үнэний дэнсэнд торолгүй гарахыг хичээдэг билээ… Үнэндээ үнэнийг мэдлээ гээд бүх зүйл засардаггүй, хэнд ч тэгтлээ хүртээлтэй байдаггүй тул зүгээр л орхих гэдэг алтан зам байдаг мэт…” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих