Өнөөдөр ОУХМ О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар хүч үзнэ

150414159659a7611cdeb93Эмэгтэйчүүдийн 63кг-ийн жинд ААШТ-ний мөнгөн медальт, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний мөнгөн медальт, Залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, ААШТ-ний хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ний хошой аварга Б. Ганхайч нар хүч үзнэ. 

63кг-д 47 тамирчин барилдах бөгөөд ОУХМ Б.Мөнгөнчимэг Дэлхийн аварга, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт Францын Клариссе Агбегньенугын толгойлж буй “Д” хэсэгт орж, эхний тойрогт Энэтхэгийн тамирчинтай барилдахаар оноолт таарчээ. Харин ОУХМ Б. Ганхайчын хувьд Олимп, Дэлхийн аварга Австрийн Тина Тристинъякийн толгойлсон “А” хэсэгт орж эхний барилдаанаа Киргизстаны тамирчинтай хийхээр боллоо. Киргизын тамирчинг ялвал 2-р тойрогт түүнийг Өмнөд Солонгосын тамирчин хүлээж байна.

Эрэгтэйчүүдийн 81кг-ийн жинд ДАШТ-ний V байрын шагналт, ААШТ-ний хошой мөнгөн медальт ОУХМ О.Ууганбаатар хүч үзнэ. Түүний жинд нийт 66 тамирчин хүч үзэх бөгөөд манай бөх эзэн орны залуу тамирчин Атиллаа Унгваригийн толгойлсон “Д” хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, 2-р.тойрогт Хятад, Өмнөд Солонгосын тамирчидын ялсантай хүч үзэхээр боллоо.

Энэ жингийн “Б” хэсгийн ДАШТ-ний хүрэл медальт Бразилийн Виктор Пэналбер тэргүүлж байгаа бөгөөд энэ хэсэгт 2016 Оны Риогийн олимпийн аварга ОХУ-н Хасан Халмурзаев, Дэлхийн аварга , өнгөрсөн оны олимпийн наадмын хүрэл медальт Таканори Нагасэ нар оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих