Баянзүрх дүүрэгт 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо

21245544_1648529731886025_642346589_nБаянзүрх дүүргийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 243 сургууль, цэцэрлэг хүүхэд багачуудаа өнөөдөр хүлээн авлаа. Дүүргийн бүх сургууль, цэцэрлэг энэ оны эхний хичээлийг ‘’Эх хэлээ дээдлэе’’ сэдвийн дор орж, дүүргийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт 45 дугаар цэцэрлэг, 102, 127 дугаар сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон. Харин дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр 115 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцож нийт хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 859 хүүхдээр өсчээ. Харин төрийн болон төрийн бус өмчийн нийт 196 цэцэрлэгт 25440 хүүхэд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар болсон нь өнгөрсөн жилээс 1065 хүүхдээр нэмэгдсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


URL:

Нэр: کادو تولد Огноо: 17 February 2019

I want to show thanks to you for rescuing me from such a trouble. Right after scouting through the the web and coming across methods which are not pleasant, I was thinking my entire life was well over. Being alive without the presence of answers to the issues you’ve fixed by means of this post is a crucial case, and the ones that might have negatively affected my career if I hadn’t encountered your blog post. The know-how and kindness in controlling all areas was invaluable. I am not sure what I would have done if I hadn’t discovered such a stuff like this. I can now look ahead to my future. Thank you very much for your reliable and effective guide. I will not hesitate to recommend your web page to anybody who needs and wants tips about this matter.
کادو تولد https://www.instagram.com/p/BtjWdlCnyeq/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.