Мексикийн Засгийн газар Умард Солонгосын элчин сайдыг “персона нон грата” гэж зарлажээ

150484661959b2231be22cdМексикийн Засгийн газар Умард Солонгосын элчин сайдыг “персона нон грата” гэж зарлан, 72 цагийн дотор тус улсаас гарч явахыг түүнээс шаарджээ. Энэ тухай пүрэв гарагт Мексикийн ГХЯ мэдээллээ.

“Өнөөдөр Мексикийн Засгийн газар Умард Солонгосын элчин сайд Ким Хён Гилийг “персона нон грата”-гаар зарлаж, түүнд тус улсын нутаг дэвсгэрээс 72 цагийн дотор гарч явах хугацаа өглөө” гэж уг мэдээлэлд дурджээ.

ГХЯ-ны мэдээлснээр, Мексик улс “Умард Солонгосын саяхан хийсэн цөмийн туршилтыг эрс буруушааж, олон улсын эрх зүйг бүдүүлгээр зөрчин, Азийн бүс нутаг, дэлхий дахин ноцтой заналхийлэл учруулж байна” гэж үзжээ.

Умард Солонгос 9 дүгээр сарын 3-нд тив алгасах баллистик пуужинд устөрөгчийн цэнэгийг суурилуулан амжилттай туршсан тухайгаа зарласан юм.


URL:

Сэтгэгдэл бичих