Саналаа тэрбумаар үнэлэх гэсэн гишүүн аль Жавхлан нь вэ

150485780259b24eca5f5bfЭрх баригч намын 33 гишүүн өчигдөр Засгийн газраа огцруулав. Огцруулах санал хураалтад нийт 73 гишүүн оролцсноос 42 гишүүн нь огцруулах кнопыг дарлаа. Өөрөөр хэлбэл АН, МАН хоёр хамтраад Засгийн газраа тараалаа. Харин үлдсэн 31 гишүүн нь засгаа хамгаалах кноп дарсан юм. Тэгвэл Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд “Хөшиг”-ийн ард нэлээд олон зүйл өрнөсөн талаар улстөрчид өнөөдөр ярилцаж байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Жавхлан өөрийн саналаа 1 тэрбум төгрөгөөр үнэлэхээр оролджээ. УИХ-д Жавхлан нэртэй хоёр гишүүн байгаа. Харин аль Жавхлан гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Ямартаа ч ард түмнийхээ төлөө хамаг бүхнээ зориулж явдаг эрхэм гишүүн маань Ерөнхий сайдтай уулзаж эртний хөөргөө тэрбумаар төгрөгөөр зарна. Хариуд нь Засгийн газрыг чинь хамгаалж өгье гэдэг саналыг тавьсан гэнэ. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газарт тийм мөнгө байхгүй, тийм зүйл байхгүй, аливаа зүйлд зарчимтай хандах нь хэрэгтэй. УИХ-ын гишүүд огцруулах эсэх асуудалд өөрийн итгэл үнэмшлээрээ хандах нь зүйтэй хэмээн эрхэм гишүүнийг “хөөгөөд” гаргасан сурагтай. Саналаа тэрбумаар үнэлж яваа эрхэм гишүүн чухам аль Жавхлан нь вэ гэдэг олны анхаарлыг ихэд татаж байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 September 2017

Арай чдээ. хэлэх үг даанч алга.

Сэтгэгдэл бичих