Тойм: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцрууллаа

11383

Энэ долоо хоног улстөрийн үйл явдлаар дүүрэн халуухан долоо хоног байлаа. Мөн түүхэндээ МАН-ын анх удаа өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулсан харамсалтай үйл явдал болов. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороо түрүүчийн долоо хоногт энэхүү асуудлыг хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Уг томъёоллын дагуу санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь татгалзсанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Б.Наранхүү нар хуралдаа ирсэнгүй. Гарын үсэг зурсан 31 гишүүн дээр АН-ын бүлгийн найман гишүүн, бие даагч С.Жавхлан гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Мөн С.Батболд, Ч.Улаан нар гарын үсгээ зураагүй ч дэмжсэнээр нийтдээ 42 гишүүн болж байгаа юм. Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай бөгөөд тэр болтол Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болов.

Ж.Эрдэнэбат огцрохын өмнө хэлсэн үгэндээ ”Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11 нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажилласан байна. Энэ тоог 12 болгох үгүйг, энэ түүхийг бас нэгэн шинэ тохиолдлоор нэмэх эсэхийг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна” хэмээгээд

…Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ…” гэсэн юм.

Мөн “Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажилаллаа…” гэж өөрийн ажлаа дүгнэлээ.

Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүд:

  1. Т.Аюурсайхан
  2. С.Батболд
  3. Ж.Батзандан
  4. Б.Батзориг
  5. О.Батнасан
  6. Б.Баттөмөр
  7. Л.Болд
  8. Х.Болорчулуун
  9. Ж.Ганбаатар
  10. Д.Гантулга
  11. Ц.Гарамжав
  12. Ц.Даваасүрэн
  13. Д.Дамба-Очир
  14. Б.Жавхлан
  15. С.Жавхлан
  16. Г.Занданшатар
  17. Д.Мурат
  18. З.Нарантуяа
  19. Х.Нямбаатар
  20. Ц.Нямдорж
  21. М.Оюунчимэг
  22. Л.Оюун-Эрдэнэ
  23. Б.Пүрэвдорж
  24. Ш.Раднаасэд
  25. Я.Санжмятав
  26. Д.Сарангэрэл
  27. Я.Содбаатар
  28. Г.Солтан
  29. Д.Сумьяабазар
  30. А.Сүхбат
  31. Д.Тогтохсүрэн
  32. Ч.Улаан
  33. Ч.Хүрэлбаатар
  34. Д.Цогтбаатар
  35. С.Чинзориг
  36. Л.Элдэв-Очир
  37. Ж.Энхбаяр
  38. Л.Энхболд
  39. Б.Энх-Амгалан
  40. С.Эрдэнэ
  41. Д.Эрдэнэбат

Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:

  1. Н.Амарзаяа
  2. Ё.Баатарбилэг
  3. Х.Баделхан
  4. Б.Бат-Эрдэнэ
  5. Ж.Бат-Эрдэнэ
  6. М.Билэгт
  7. С.Бямбацогт
  8. Д.Ганболд
  9. Б.Дэлгэрсайхан
  10. Д.Лүндээжанцан
  11. Л.Мөнхбаатар
  12. Ж.Мөнхбат
  13. Г.Мөнхцэцэг
  14. Ц.Мөнх-Оргил
  15. Н.Номтойбаяр
  16. Н.Оюундарь
  17. Д.Оюунхорол
  18. Б.Саранчимэг
  19. О.Содбилэг
  20. Г.Тэмүүлэн
  21. Б.Ундармаа
  22. А.Ундраа
  23. Д.Хаянхярваа
  24. Ц.Цогзолмаа
  25. Н.Цэрэнбат
  26. Б.Чойжилсүрэн
  27. М.Энхболд
  28. Н.Энхболд
  29. Ө.Энхтүвшин
  30. Л.Энх-Амгалан
  31. Ж.Эрдэнэбат

BOLOD.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.