Азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, булж байна

olloo_mn_1505099712_0c65fe_85_x974Уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гарагт гарчээ. Уг автомашинаар Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан байна. Машин онхолдож, хүн нас барж, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт, нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ.

Мөн Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн 6 ажилтан, нийт 27 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 6 орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих