Ял аа эдэлж дууссан Н.Энхбаяр төрийн албанд ажиллах эрхтэй болжээ

21691017_1580711375313411_1810335302_nӨнгөрөгч долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэдэг зүйлийг бүрмөсөн авч хаяжээ. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаярт тээг болоод байсан “ялтай байдал” дуусгавар болж, тэрбээр сонгуульд нэр дэвших, төрийн албанд ажиллах зэрэг эрх нь нээлттэй болох аж. Ялтай байдал гэдэг нь ял эдэлж дууссанаас хойш 5, 8 жил гээд тодорхой хугацаанд ялтайд тооцох хугацаа юм. Харин ялын хугацаа гэдэг нь оноосон ялыг нь хэлж байгаагаараа ялгаатай. МАХН-ын дарга Н.Энхбаярын ялын хугацаа 2015 оны зургадугаар сард дууссан байна. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 2012 оны наймдугаар сарын 3-ны өдөр Н.Энхбаярыг Д.Дуламсүрэнтэй бүлэглэн “Өргөө” зочид буудал, Д.Чулуунбаатартай хамтран “Улаан баатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж авсан, ТВ-9 телевизийн тоног төхөөрөмжийг завшсан хэргээр яллаж байв. Ийнхүү түүнд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноосон ч Улсын дээд шүүх 2.6 болгож бууруулсан байдаг. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэсэн боловч “сэжигтэн”-ээр татагдсан байсан, 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэсэн боловч “ялын хугацаа дуусаагүй”, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн энэ шалтгаанаар нэрээ дэвшүүлж чадаагүй юм.

PAPARATSI.MN


URL:

Сэтгэгдэл бичих