Ажилгүй иргэдийн 59.6 хувийг залуучууд эзэлж байна

1505204869_olloo_mn_1503649059_3518Статистикийн мэдээллээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны  наймдугаар сарын эцэст 34.7 мянга болж, 25.3 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.4 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.7 мянган хүнээр, өмнөх сараас 1.8 мянган хүнээр буурч, 25.3 мянга болсны 13.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 мянга нь Улаанбаатарт, 5.4 мянга нь Төвийн бүсэд, 5.0 мянга нь Хангайн бүсэд, 4.9 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний найман сард ажилгүй 50.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 10.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 49.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 25. мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 4.4 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 14.8 мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.2 хувийг бүрэн дунд, 31.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.8 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 5.8 хувийг тусгай мэргэжлийн дээд, 2.0 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, мөн үүнтэй адил хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Говьсүмбэр, Орхон, Төв, Ховд, Сэлэнгэ, Архангай, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймагт улсын дунджаас 0.2-18.2 пунктээр илүү байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.