Сэжигтэн, яллагдагч нэрээс татгалзах боллоо

527-1505276243p1bpsm18vfboa15lfa1dcm10g71Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тухайн хавтаст хэргийг цагдаа, прокурорын шатанд хаах буюу хэрэгсэхгүй болгох боломжгүй болжээ.Тус хуульд зааснаар гэмт хэрэгт холбогдогч этгээд гомдлоо эргүүлэн татсан ч шүүх заавал тухайн хэргийг хоёр замаар хянан хэлэлцэж, шийдвэрлэх юм байна. Тодруулбал, цагдаа хэргийг мөрдөж дуусаад хуулийн дагуу ямар хариуцлага хүлээлгэх саналтай буйгаа бичиж, прокурорын байгууллагаар хянуулна. Прокурор мөрдөгчөөс ирсэн хавтаст хэргийг хянаад саналаа бичиж, шүүх рүү шилжүүлэх юм. Дараа нь шүүх хялбаршуулсан байдлаар буюу гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдийг зэрэгцүүлэн суулгаж, санал гомдлыг нь сонсох эсвэл шүүх хурал хийж хуульд зааснаар хариуцлага тооцох замаар хэргийг шийдвэрлэдэг болжээ. Мөн энэ хуульд зааснаар цаашид хохирогч, сэжигтэн, яллагдагч гэсэн хэллэгээс татгалзаж, гэмт хэрэгт холбогдогч гэж нэрлэж, дуудаж, бичих юм.

Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.