Эрх мэдлийн тодотгол ба үндсэн хуульд оруулах өөрчлөлт

527-1505360533p1bptm76953p2472ejg2jnakc1Монгол Улс өнгөрсөн зуунд дөрвөн Үндсэн хууль баталсан байна. Тэдгээрийн хамгийн сүүлчийнх буюу 1992 онд ардчилсан тодотголтой шинэ Үндсэн хууль баталжээ.  Үндсэн хууль батлагдаад 27 жил болсон байна. Энэ хооронд нэг удаа буюу 2000 онд өөрчлөлт орсон байдаг юм. Тэрхүү өөрчлөлтийг хийхэд Үндсэн хуулийг хэрхэн чаж өөрчлөхийг зохицуулсан хууль байсангүй..Ийм хууль үгүй болохоор парламентийн олонхи цөөнх зохицоод тэр нэмэлт, өөрчлөлтийг  оруулсан юм. Түүнийг эдүүгээ монголчууд “дордуулсан долоон өөрчлөлт” гээд нэршчихжээ. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хууль 2011 онд батлагсан юм. Тэгэхээр энэ удаагийн нэмлт өөрчлөлт тэх хуулийн дагуу явна.

“Үндсэн хууль нь төр ба шударга ёсны талаарх ард түмний төсөөлөл, үнэлэмжийг бэхжүүлэн төрөөс иргэдтэй харьцах харилцааны суурийг тодорхойлсон, тусгай журмаар батлагдаж, хүндрүүлсэн журмаар өөрчлөж болдог дээд хэмжээнүүдийн нийлбэр юм” гэж судлаач Ц. Сарантуяа бичсэн байна. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хурмын тухай” хуульд халдаж өөрчилж болохгүй суурь нөхцөлийг заагаад өгсөн байдаг.
Тухайлбал тус хуулийн “5.2.2.Үндсэн хуулийн Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр зүйл, Тавдугаар зүйлийн 1-3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөв, Арван тав, Арван ес, Хорьдугаар зүйл, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран найм, Жаран есдүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно;” гээд хэлээд өгчихсөн аж.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн энэ заалтийг хөндөхгүй гэсэн үг. Энэ бол судлаач Ц. Сарантуяагийн хэлсэнээр  суурь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хэрэглэгдэх хүндрүүлсэн нөхцөлийг хангах заалтуудын нэг нь болж байгаа юм.УИХ мөн  2017 онд “ Зөвлөлдөх санал асуулгын тухай”   хуулийг баталсан. Тэр хууль энд бас хамаатай.
Тэгэхээр энэ  удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2000 онд оруулсан өөрчлөлтийн нэгэн адил УИХ-ын олонхи цөөхийн хүрээнд шийдэгдэхгүй олон нийт хээлэлцүүлэг руу  орж ирж байгаа нь энэ болов уу. Цохон тэмдэглэхэд хэн нь олонхи байгаас үл хамаарч хуулийн дагуу нэмэлт өөрчлөлт орох уу  үгүй юу гэдгийг л харах хэрэгтэй болов бололтой.
Үндсэн хуульд оруулах гэж байгаа хуулийн төсөл  парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, сонгодог хувилбарт нь ойртуулж, эрх мэдлийг тэнд төвлрүүлнэ гэдэг үүднээс Үндсэн хуулийн “МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ”  гэсэн хэсэг буюу УИХ,Ерөнхийлөгч, Засгийн газрын  эрх мэдлийг урьдынхаас илүү тодорхой болгох үүднээс хийх байгаа тодотгол гэж үзэж болно. Гэхдээ УИХ, засгийн газар тэр дотроо Ерөнхий сайдын эрх мэдэл нэлээд өргөжих юм байна гэж хүүүс ярилцаж байна. Эхний ээлжинд төслөөр УИХ-д ямар ямар бүтэц бий болох талаар авч үзье.
” Нэгдүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд дор дурьдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
                                             1/ Хорин наймдугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:
Хорин наймдугаар зүйл.
1. Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.
 “3. УИХ нийтийн ашиг сонирхолыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс боошгүй нь болон УИХ дахь нам эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ дахь олонхи цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгээр УИХ түр хороо байгуулна.
4. Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно”
                                          2/ Дөчин зурагдугаар зүйлийн 4,5 дахь хэсэг:
2. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
4. Төрийн жинхэн алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.
5. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах. Сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно”
                                      3/ Хорин тав1 дүгээр зүйл:
 “ Хорин тав1 дүгээр зүйл 1.Хууль УИХ-ын бусад шийдвэрийн биелэлт хянан шалгах УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон УИХ үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ
1.     Төрийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”
                                        3/ Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
Хорин долдугаар зүйл.
 2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
                 “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.”
                                                          4/ Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг.
Хорин долдугаар зүйл.
               6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
”6. УИХ-ын  чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийнолонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлана. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ”
                                                         8/ Дөчин зургадугаар  зүйлийн 1 дэх хэсэг:
  Дөчин зургадугаар зүйл.
1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
”1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар дор дурьдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
1/Хууль зүй дотоод хэргийн яам
2/Сангийн яам:
3/Гадаад хэргийн яам:
4/Батлан хамгаалах яам:
5/Байгальорчины яам:
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтэцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д санал оруулж болно.”
                                                     9/ Дөчин зургадугаар  зүйлийн 3 дахь хэсэг:
Дөчин зургадугаар зүйл.
 3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
“3. Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно. “  гэсэн байна.
Төсөлд байгаа нэмэлт, өөрчлөлтөөр УИХ хяналтын түр хороотойболно, Төрийн алба Үндсэн хуулийн байгууллага болохоор байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 50 өдрийг 75 болгосон байх жишээтэй.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр УИХ, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх үү, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах  уу гэдгийг  олон нийтийн санал, асуулгаар шийдэх нь.  Эрх мэдийн тодотгол ба Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн УИХ-тай холбоотой хэсгийг авч үзэхэд ийм байна.  Гэхдээ УИХ өөрийнхөө эрх мэдлийг ганц өргөтгөх өнцгөөс хараагүй. УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг төсөв хэлцэн батлахадаа санал гарган зардал өсөн нэмэгдүүлдэг эрх мэдлийг хязгаарласан байна. Тухайлбал,
“ Хоёрдугаар зүйл, Монгол улсын  Үндсэн хуулийн  Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад (төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах) гэсний дараа  “ УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зэрдлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно”  гэсэн хоёр дахь өгүүлбэр  тус тус нэмсүгэй” гэжээ. Энэ нь тойрогтоо илүү төсөв авах гэсэн УИХ-ын гишүүдийн уралдаан, хоорондын лоби, хязгаарлагдах сайн талтай гэж төсөл боловср “ Хоёрдугаар зүйл, Монгол улсын  Үндсэн хуулийн  Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад (төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах) гэсний дараа  “ УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зэрдлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно”  гэсэн хоёр дахь өгүүлбэр  тус тус нэмсүгэй” гэжээ. Энэ нь тойрогтоо илүү төсөв авах гэсэн УИХ-ын гишүүдийн уралдаан, хоорондын лоби, хязгаарлагдах сайн талтай гэж төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн үзсэн байна.
Г.Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих