Пхеньян дахин Японы газар нутгийг давуулан пуужин харважээ

527-1505434130p1bq1ae5sj180g0r1p9310mv66n1ТОКИО. /Эн-Эч-Кэй/. Умард Солонгос өнөө өглөө Японы хойд нутгийг давуулан Номхон руу далай руу нэг баллистик пуужин харвалаа гэж Японы “Эн-Эч-Кэй” телевиз мэдээлээ.

Энэ пуужин нь Токиогийн цагаар өглөөний 7:16 цагт Японы Хоккайдо арлын Эримо хотоос 2000 км зайтай орших усанд унажээ.
Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгос уг пуужинг нийслэл Пхеньян хотоос холгүй орших Сунань хотоос орон нутгийн цагаар 6:57 цагт харважээ.
Харин Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр, Умард Солонгосын пуужин 770 км-ийн өндөрт хүрч, 3700 гаруй км зам туулсан бололтой
Пхеньян пуужин харвасантай холбогдуулан Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдахаар болсон байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих