Ц.Хосбаяр: Өнөөдрийг хүртэл МЧБX биднийг битгий хэл Орхоныг хүлээн авч хүндэтгэл үзүүлээгүй

42a8872e85fc4177f15e981266063f0bЭх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж яваа Монголын чөлөөт бөхийн олон тамирчдыг бэлтгэн гаргасан дасгалжуулагч Ц.Хосбаяр МЧБХ-той үзэл бодол байр суурийн хувьд зөрчилддөг тухайгаа хэдийнээсээ илэрхийлж ирсэн. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна. 

“Өнөөдөр Чөлөөт бөхийн хөгжлийг хойш татаж унагаасан нөхдүүд малийтлаа инээгээд бөөнөөрөө зурагтаар гарч байх юм. Ардын багш Насантогтох даргаа танай шигшээ багийн алба цаг бүртгэдэг байгуулга боллоо. Азийн аварга шалгаруулах тэмцээнд муу оролцсон дасгалжуулагч, тамирчид даа арга хэмжээ аваач ээ бэлтгэлээ чанаржуулаач ээ цаг бүртгэхээ болиочээ, бэлтгэлийнхээ чанарт анхаараач. Алдар спорт хороон дээр ирж манай бэлтгэлээс ирж туршлага судлаач ээ гэж би хурал дээр хэлж байсан. Саяхан болсон ДАШТ дээр Алдар спорт хороо, Аваргууд академийнхан Орхоныгоо өөрсдөө бэлдэж тэмцээнд өөрсдөө авч гарч танай шигшээ багийн нэг ч дасгалжуулагчийг юунд ч оролцуулаагүй ээ. Яагаад гэвэл бид тэдэнд итгээгүй. Ялангуяа би Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальтан хоёр, нэг мөнгө, гурван хүрэл медальтанг төрүүлсэн Монголын анхны чөлөөт бөхийн мэргэжлийн дасгалжуулагч учраас өөртөө бүрэн итгэлтэй байсан, өөрөөсөө муу мэргэжилтэнд тамирчнаа хэзээ ч өгөхгүй гэсэн бодолтой байдаг. Алдар спорт хороо, Аваргууд академи Орхондоо цоо шинэ Ланд 200 машин Цогтбаярыгаа хамгийн сүүлийн үеийн байранд 2 өрөө байраар шагнасан. Өнөөдрийн энэ арга хэмжээн дээр ажил хийсэн хүнээ дуудаж болдоггүй юм уу ? Алдарынхан маргааш орой Литва улсад зохиогдох Цэргийн ДАШТ-д оролцох гээд завгүй бэлтгэлтэй байсан нь үнэн. Өнөөдрийг хүртэл МЧБX биднийг битгий хэл Орхоныг хүлээн авч хүндэтгэл үзүүлээгүй байж иймэрхүү арга хэмжээнд ДАШТ-д багаа муу барилдуулсан дасгалжуулагчдыг урьж байдаг ялзарсан газар юм даа. Орхоны амжилт та нарын биш бид нарын амжилт юм шүү. Орхон сүүлийн хоёрхон сар шигшээ багаас цалин авсан шүү. Одоо шударга байцгаая аа бид хэрүүл хийх завгүй ажиллаж байна. Бид чөлөөт бөхийг хөгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй явдаг баг хамт олон юм шүү. Алдар спорт хороо, Аваргууд академи.” хэмээн нийтэлжээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 15 September 2017

Тэнэг Сумъяабазарын ажил шүүдээ тамирчингаа хүлээж авах завгүй хор найруулаад засаг унагах ажилдаа ухаанаа алдчихсан яваа энэ тэнэгийг зайлуулаач

Сэтгэгдэл бичих