Сэлэнгэ мөрний гүүр ашиглалтад орлоо

Булган аймгийн Сэлэнгэ суманд 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий Сэлэнгэ мөрнийг дамнасан 437 уртааш метр төмөрбетон гүүр ашиглалтад орлоо.

 11502
Монгол Улсад дотоодын компани шинэ технологиор анх удаа барьж байгуулсан хамгийн урт гүүр юм. Энэхүү гүүр ашиглалтад орсноор Булган аймгийн ард иргэдийн аж амьдралд дэмжлэг болж, ургацын тээвэр саадгүй зорчихоос гадна бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Булган аймгийн ард иргэдээс гадна Сэлэнгэ, Орхончууд, ургац тээвэрлэгч аж ахуй нэгжүүд энэхүү гүүрээр тав тухтай зорчих боломж бүрдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат гүүрийг нээх арга хэмжээний үеэр онцлон хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих